Хүчирхэг хоолой, чансаагаараа ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, итгэлийг нь алдахгүй яваа манай цөөн хэдэн авьяаслаг залуу дуучдын нэг Ө.Уянга.…
Ангилал: Жазз
Уншигч та бүхэнтэй Ардын жүжигчин А.Очирбат буюу Итгэлт баяныг уулзуулж байна. Түүнийг ахмад уран бүтээлчдээсээ шилдгийн шилдэг хэмээн нэрлэхэд хэн ч маргахгүй байх. Тиймээс “Best of Best” буландаа урьсан юм.
Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд тоглож буй Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Г.Отгонцэцэгтэй уулзлаа. Тэрээр “Орхидос” киноны хойд эхийн дүрээр олноо танигдсан. Харин одоо ямар дүрийг амьдруулж байгаа бол.
“Чи минь байгаа болохоор…” гэсэн тодотголтой “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын зураг бүхий реклам хотын төвийг тэр чигт нь эзэлснийг та лав анзаарсан байх. Рок попын тогоонд чанагдаад 20 шахам жилийн нүүрийг үзэж байгаа ч тэрбээр анхны бие даасан тоглолтоо хийхээр зар түгээгээд байгаа нь энэ. Энэ сарын 12-13-нд болох “Чи минь байгаа болохоор…” тоглолтыг тэсэн ядан хүлээсэн хүн ч олон байгаа юм билээ. Рок попынхны их цугларалтыг хийхээр төлөвлөөд буй “Хурд” хамтлагийн гитарчин Д. Отгонбаяртай ярилцлаа.
Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Нацагийн Жанцанноровыг “VIP” булангийнхаа зочноор нэлээд эрт урьсан. Эрхэм хөгжмийн зохиолч ч зав зай муутай байна, маргааш нөгөөдөр гэхчилэн шалтаг хэлж “бултсаар” хэдэн сарыг ардаа орхисон юм. Харин саяхнаас түүнийг олоход тун амархан болсон. Морин хуурын чуулгын 20 жилийн ойн бэлтгэл гээд Улсын филармони дээр өнжих болсон завшааныг нь ашиглаад “барьж авлаа”. Морин хуурын чуулгаар “өвчилсөн” түүнтэй энэ удаа сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, цаг заваа тэр ч бүү хэл төрсөн охиноо ч харамгүй зориулсан хайртай чуулгынх нь талаар ярилцсан юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайг “Best of Best” булангийнхаа хойморт урилаа. Тэрбээр нас өндөр болсон ч сурсан эрдэмдээ хөтлөгдөөд хаана тоглолтод дуулахыг урина, тийшээ “давхиж” очихоор нэг их зав гарахгүй юм гэв. Түүнтэй ярилцахаар товлосон цагтаа, тогтсон газартаа очиход жигтэйхэн их дэгжин хувцасласныг хараад залуугийнх нь зураг харцанд тодорлоо. Г.Хайдав гуайн зарим яриа нь итгэмээргүй санагдсан ч ярилцахад сонирхолтой санагдаж байв. Түүнийг Дундговь аймгийнх гэдгийг уншигч та мэдэж байгаа биз ээ.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн П.Бадарчтай ярилцлаа. Тэрбээр хилийн тухай олон бүтээл төрүүлсэн. Тиймдээ ч тэрбээр “Манай улсын хилийн баганаас цааш хүний нутаг шүү гэж бодохоор нисч яваа шувуудыг хүртэл харамлах сэтгэл төрдөг” гэж хэлж байсан удаатай. Тийм эх орноо гэсэн сэтгэлээс нь “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Застав минь баяртай”, “Эх орны хилээс” зэрэг шүлэг төрсөн.
Урлагт 20 жил зүтгэлээ. Одоо уран бүтээлийн тоглолт хийх цаг нь болсон гэж байгаа юм биш. Өнгөрсөн 20 жил бол миний туулж ирсэн амьдрал. 1992 онд рок попын босгыг давж орсноос хойших энэ бүх хугацаанд би хүн болж төлөвшсөн байна. Зөв хүн болж төлөвшихөд урлагийн маань ач гавьяа нөлөөлсөн юм болов уу. Би өөрийгөө зөв хүн гэж бодож явдаг. Тийм ч учраас олон жил найзалсан уран бүтээлч найз нөхөд маань одоо ч гэсэн миний дэргэд байгаа юм. Анх рок поп урлагт орохдоо яг 20 жилийн дараа уран бүтээлийн тоглолт тавина гэж товлосон юм ер байхгүй. “Хурд” хамтлагтаа ороод уран бүтээл туурвиж яваад рок попын найзуудтайгаа нөхөрлөсөн. Түүнээс би өөрийн дуугаа “Миний хүч чадлын юм” гэж өмчлөөгүй. Энэ ганцхан миний ажил биш. Олон хүний зүрх сэтгэл хөдөлмөр нийлж байж бүтээл гардаг юм. Өнгөрсөн үедүүдэд багагүй уран бүтээл хийсэн байна. Хийсэн бүтээснээ нэг цогц альбом болгох юмсан гэсэн бодол төрөөд 4, 5 жил боллоо. Үүнийг маань манай on’n оff продакшны захирал Ононбат дэмжсэн. Уран бүтээлийн тоглолт хийгээч гэж тэр надад хэлсэн юм. Нилээдгүй уран бүтээл хамтраад хийсэн байна. Чи үүнийг нэг бодож үзээрэй гэж Ононбат маань хэлсэн. Тэгээд бодсоор байтал таван жил болчихдог юм байна. Дараа жил манай “Хурд” хамтлагийн 20 жилийн ой болно. Тэгэхээр хорин жилийн ойгоо угтаад миний уран бүтээлийн тоглолтыг тавьж байна.
Анхны тоглолтоосоо хойш багагүй хугацааг өнгөрөөлөө. Мэдээж уран бүтээлч хүн учраас хөдөлмөрлөж л явлаа. Энэ жилийн тухайд гэвэл “Сэвлэг шиг бүүвэй шиг…” нэртэй, 15 дуунаас бүрдсэн уран бүтээлийн хоёр дахь цомгоо гаргалаа. Энэ цомогт орсон уран бүтээлээ эхнээс нь клипжүүлээд, үзэгч, сонсогчдодоо, миний шинэ уран бүтээлийг хүлээж байдаг фэнүүддээ зориулан хүргэж эхэлсэн. “Амрагийн болзоо”, “Нандин учрал”, “Танхилхан чи минь” гэсэн дуунуудаас гадна яг одоогоор “Учралын цагаан үдэш” гэсэн хайрын дуундаа клип хийлгэх ажилтай завгүй л явна даа. ”Сэвлэг шиг бүүвэй шиг…” нэртэй цомгийнхоо баяр болгож хоёр дахь уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтын маань өдөр товлогдоод Монгол бөхийн өргөөнөө 2012 оны 10-р сарын 10, 11-нд 19:00 цаг гэж төлөвлөгдөөд бэлтгэл ажилдаа орчихсон завгүй л явна.
Ахмадын баярыг тохиолдуулан “Хүйн холбоот” хэмээх тоглолтыг МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нар энэ сарын 28-нд 19 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын их танхимд тоглох гэж байгаа билээ. Ингээд МУГЖ Т.Баяраатай тоглолтын бэлтгэлийн үеэр хэдэн хором ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.