Орчин үеийн “алтан гургалдай”гэгддэг дуучин Адель Лондоны хойд Энфилдэд 1988 оны таван сарын 5-нд төржээ. Хотынхоо хамгийн нэр хүндтэй урлагийн сургуулийг төгссөн. (Тус сургуулийг Саймон Коулаас эхлээд маш олон алдартнууд төгссөн аж). Дунд сургуулийн нэлээд даруухан охин Адель дуучин болох гараагаа тун ч санамсаргүй эхэлжээ. Өөрийгөө тийм ч сайхан дуулдаггүй гэж боддог тэрбээр нэгэн өдөр сургуулийнхаа урлагийн зааланд дуулж зогсчээ. Гэтэл дээд нотыг гайхалтай авахыг нь харсан нэгэн хөгжмийн мэргэжилтэн түүнд “Чамд маш гайхалтай хоолой байна. Чи энэ телевизээр дуулдаг охидоос хавьгүй дээр хоолойтой юм. Тэднээс хамаагүй илүү дуулж чадна. Чи бол жинхэнэ дуучин” гэж хэлжээ.
Ангилал: Жазз
Билгүүн номч Б.Ренчин гуай “Ану хатан” өгүүллэгийнхээ төгсгөлд “Хэрэв миний бие гүйцэх юм бол эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ” хэмээсэн байдаг. Тэнгэрээс илгээсэн түүний “зарлиг”-аар зохиолч Б.Шүүдэрцэцэг баатарлаг эмэгтэйн тухай түүхэн роман туурвиж, жүжиг тавьж, төд удалгүй уран сайхны кино бүтээж ирлэсэн сэлэм шиг гялалзаж явна. Ану хатны түүхийг кино хальсанд мөнхөлж буй найруулагч Т.Алтантуяатай ярилцлаа.
Амьдрал бол хүмүүст бурхнаас өгсөн асар том бэлэг гэж би боддог. Хүн амьдралаас, аав ээж, хань ижил, үр хүүхэд, анд нөхөд, хамт олноо олж авдаг бөгөөд энэ бүхэн нь бэлэг болж ирдэг. Харин тэр бэлгийг хэрхэн яаж тогтоох вэ, хэр сэтгэл хангалуун байх вэ гэдэгт амьдралын утга учир оршдог юм болов уу.
Баярлалаа. Сайн явж ирлээ. Нутагтаа ирээд сайхан байна.Хүний өсөж төрсөн нутаг гэдэг ямар ч сайхан орноос илүү сэтгэл зүрхэнд ойр байдаг шүү дээ. Улаанбаатарт байшин барилга их баригдаж том хотын төрх хэдийнээ орсон байна шүү.
“Эрхэм Зиндаа” булангийн энэ удаагийн зочноор аялгуут сайхан уртын дуугаараа хүмүүний сэтгэл зүрхийг баясгаж яваа уртын дуучин Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг урилаа. Тэрбээр нутаг ус, удам судар, хувийн амьдрал, уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
Уртын дуучин Чимэдцэеэ гуайн шүүдрийн усаар ээждээ цай чанаж өгсөн тухай видео ярилцлага, Монголд анх удаа /дэлхийд хуруу дарам цөөн/ дуучин хүний хоолойны цараа шалгасан гурван актавтай дуу хэрхэн бүтсэн, бүүвэйн дуу хүний амьдралд яаж нөлөөлдөг гээд олон сонирхолтой сэдвийг хөндсөн амттай аялгуутай ярилцлагыг хүргэж байна.
Дуучин Т.Дэлгэрмөрөнтэй уулзаж ярилцлаа. Өөрийн гэсэн үзэл бодолтой, бас гөжүүд, тэрслүүд ч гэмээр эрс шулуун үгтэй дуучин залуутай би улс төр, шашин шүтлэг, урлагийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Хоолойны чадлаараа монголд төдийгүй дэлхийд гайхагддаг АЖ Л.Жавзандуламыг дуурийн урлагийг шимтэн үздэг хэн бүхэн андахгүй. Түүний урлагт зүтгэсэн он жил, хийж бүтээсэн нь хязгааргүй. Эл эрхэмтэй номын талаар ярилцлаа.
Монголын рок поп урлагийн ертөнцийг өөрийн гэсэн өнгө төрх, авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ цаг үргэлж чимэж явдаг дуучин Ану буюу Ч.Уранхолбоотой ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазарыг “Хүмүүс” булангийнхаа зочноор урьж, МҮОНРТ-ийг зорилоо.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үүсч хөгжсөний 45 жилийн ойн өдрүүд тохиож байгаа учир тэрээр ердийн өдрүүдийнхээс ч их ажилтай байгаа бололтой. Гэсэн ч бид энэ удаа “ажил ярихгүй” гэж тохиролцсон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
Энэ цаг үеийн урлаг, утга зохиол, шүүмж судлалын асуудал олон хүний анхаарлыг ихэд татаад байгаа юм . Яагаад гэвэл өнөөгийн Монголын нийгэмд урлагийн шүүмж бичдэг эрдэмтэн судлаач өдөр ирэх тусам ховордож байна. Шүүмжлэлгүйгээр урлаг, утга зохиолын хөгжил доройтолд ордог . Энэ талаар хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач шүүмжлэгч П.Батхуягтай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.