Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнааг“VIP” ярилцлагадаа урьж, ярилцлаа.
Ангилал: Жазз
“Монгол дууны сүүлийн хагас зуун жилийн хөгжлийн тухай хэн нэгэн ярьж, бичих дээ Д.Баттөмөрийн нэрийг орхивол дутуудуул жээ гэж дүгнэхээс аргагүй. Монголын сүүлийн хагас зууны дууны уран бүтээл түүний дуугүйгээр бүрэн биш болчихно. Баттөмөрийн дуунууд тоо бөглөх төдий бус, дууны урлагийн өнгийг тодорхойлогчдын нэгэн байж чадсан”. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийг ийн тодорхойлсон нь бий.
Нэг үе уран бүтээл хийхгүй байна хэмээн фенүүдээсээ зэм хүртээд байсан “Номин талст” хамтлаг ирэх есдүгээр сард нижгэр тоглолт хийхээр зэхэж буй. Тэр дундаа тус хамтлагийн гишүүн Т.Дэлгэрмөрөн харин ч уран бүтээлийн ганзага дүүрэн явна. Тэдэнд шинэ тоглолт, шинэ имиж, шинэ үзэл санаа өнгө аяс дүүрэн байгаа аж.
Би зохиол уншихаараа өрөвдөлтэй дүрийг нь бодоод хэсэг гуниглачихдаг. Бусад уншигчдад ч бас ийм мэдрэмж төрдөг байх даа. Д.Урианхай ахын “Ойн сонат”-ыг уншаад нэгээр тогтохгүй хэдэн өдөр нэг л гунигтай байж билээ. Уулзах бүртээл “Яагаад?” гэсэн асуулт асуугаад, үнэхээр болсон явдал яриулах гэж байгаа юм шиг л шалгаадаг. Зохиолч зохиолоо тайлбарлахаас үл цааргална.
Монголын урлагийн тайзнаа гаралгүй сураг алдарсан дуучдын нэг яах аргагүй С.Сэрчмаа юм. С.Сэрчмаа хаана амьдарч байгаа, уран бүтээпийн олз омог ямаршуухан явна гээд түүнтэй холбоотой асуултууд уншигч, сонсогчдын анхаарлын төвд байдаг нь нууц биш. Дуучин С.Сэрчмаатай ярилцсанаа хүргэе.
Үе үеийн манлай болсон уран бүтээлчдийн амьдрал яг л домог мэт байх. Ардын жужигчин П.Цэрэндагва тэдний нэг. Энэ эрхэм хүндэт хүнтэй тэр бүр яриад байдаггүй сэдвээр ярилцсан юм.
Залуусын дунд ид шуугиулж буй охидын хамтлаг “Extacy” хамтлагийн дуучин Э.Хонгорзултай уран бүтээл болоод бусад асуудлаар ярилцлаа.
С.Сэрчмаа хаана амьдарч байгаа, уран бүтээпийн олз омог ямаршуухан явна гээд түүнтэй холбоотой асуултууд уншигч, сонсогчдын анхаарлын төвд байдаг нь нууц биш. Дуучин С.Сэрчмаатай ярилцсанаа хүргэе.
“Мисс Монголия-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэлийг “Өглөөний зочин” буландаа урилаа. “Зорь, хүс, мөрөөд. Түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлө. Үр дүн нь чамд заавал ирнэ. Ирсэн үр дүнг дэнсэлж үзээд, ямар нэгэн байдлаар өөртөө үр ашигтай зүйлийг шингээж ав” хэмээн бусдад зөвлөдөг энэ бүсгүйн ярилцлагыг сонин хэвлэлээс олонтаа уншсан.
-Таны энэ удаагийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нэр их сонин санагдлаа?
-“Домог эхлэх цаг” гэж нэрлэсэн нь их учиртай л даа. Монголынхоо агуу түүх домгийг уншиж судлахаар тэр хүмүүсийн тухай өөрийн эрхгүй бодогддог. Тэр бодол санаагаа л оюун ухаандаа орж ирснээр нь хийсвэрлэж зурсан