Ангилал: Сонсох

Монголын Урлагийн зөвлөл нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, Монголын орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг төлөөлөгчдийг гадаад дотоодод таниулан сурталчлах үйл ажиллагааг “Улаан гэр” галерейгаар дамжуулан явуулж ирсэн билээ. Энэ удаад залуу уран бүтээлч Буянтогтохын Бадралын гурван жилийн турш ажилласан “Үл тайлагдах зангилаа” уран бүтээлийн үзэсгэлэнг үзэгч олон толилуулж байгаа юм.

Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч Э.Гансүхийн “Зүүдлэгдээгүй зүүд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2014 оны 11 сарын 17-27-ны хооронд Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.

Монголын орчин үеийн урлаг буюу контемпорари урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийжээ. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 10-нд нээлтээ хийсэн үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн хүрээнд куратор, уран бүтээлч Ц.Цэндпүрэв орчин үеийн урлагийн хөгжлийн талаар чөлөөт өчигдөр ярилцлага хийсэн бол өнөөдөр урлаг судлаач, доктор Ч.Болдбаатар сонирхолтой яриа өрнүүлнэ. Монголын уран бүтээлчид дэлхийн жишгээс хоцролгүй урлагийн салбарт хөл нийлүүлэн алхаж буйг энэ үзэсгэлэн гэрчилсэн юм.

Blue moon арт галерей ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд 2014.11 сарын 06-ны орой 18:30-21:30 цагийн хооронд НОМОНД ШИМТЭГЧДИЙН ХОЛБООНООС зохион байгуулж буй “НИЙЛЭХ БОДЛЫН ӨНГӨ” нэртэй сонгодог үдэш болох гэж байна.

Зурагчин П.Тэмүүжин “Арван Баядын нутгаар” гэрэл зургийн анхны үзэсгэлэнгээ маргааш нээхээр төлөвлөөд байна. Угсаатан зүй тэр тусмаа Баядуудын өв соёл, зан заншлийг харуулсан уг үзэсгэлэн 2014-11-05-ны өдрийн 16 цагт “Grand art exclusive gallery”-д нээгдэх юм. 2014-11-10-ны өдрийг дуустал гарах уг үзэсгэлэн нь зурагчин П.Тэмүүжиний хувьд энэхүү анхных бөгөөд угсаатны зүйн чиглэлээр Монголд гарч байгаа анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой юм.

Blue moon арт галерейн гишүүн уран бүтээлч Ц.Солонго-ын “СЭТГЭЛ ШУВУУ” уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэн 2014.10.13-22-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2014.10.13-ны 18:00 цагт болно

Орчин цагийн хүн ба оюун санааний үл баригдах орон зайн эзэн. Тэртээ он цагийн цаанаас оюун сэтгэлийг дамжин ниссээр өнөөгийн бидний ухаан бодлыг үүсгэн торинуулсан, үлгэр домгийн ертөнц зураач Х.Ууганбаярын оюун санаанд хэрхэн буусан тухай “Цагаан домог” үзэсгэлэнгээс мэдрээрэй.

Аливаа урлаг нь хүнийг биологийн, байгалийн хүчин зүйлсээс үл хамааран зааглаж энэ ертөнцийг өөрсдийнхөөрөө бүтээх нөхцлийг өдөөж байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Хэрэв хүмүүний дотоод ертөнц болсон сэтгэлийг гэрэлтэй зүйрлэвэл гарт баригдашгүй, хязгаарлашлагдашгүй дүүлэн нисэх шувуу бөгөөд хөдөлгөгч хүч нь сэтгэл болж байгаа гэнэ. Тиймээс уг үзэсгэлэнгээр чөлөөт уран бүтээлчийн дотоод ертөнцийн гэрэлтэй танилцаж хязгаарлагдашгүй үзэл бодлыг хамтдаа харах юм байна.

Blue moon арт галерей ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд 2014.10.02-10.12-ны хооронд “Модерн уран зураг ба инстолляц-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 10 сарын 02-ны 18:00 цагт болно.