“Blue moon” арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх,
Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн үзэсгэлэн, сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулж таван зуу гаруй уран бүтээлчдийг өнгөрсөн хугацаанд хамруулж чаджээ.