Ангилал: Нийгэм

Олон улсын кино наадамд дэлхийн 215 хотоос шалгарч ирсэн уран бүтээлчид оролцох ба наадмын шилдэг киног 5000 ам.доллар, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнадаг аж.

Үзэгч түмнээ “Ану хатан” хэмээх түүхэн жүжгийн гол дүрийг гайхалтайгаар бүтээж хэдийнээ танил болсон УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан энэ сарын 16-нд Central tower-ын 17-н давхарт байрлах Monet restaurant-ын тайзнаа зохиолч Нина мазурын “EDITH PIAF” хэмээх ганц хүний жүжгийг толилуулахаар болжээ. Тус жүжгийн найруулагчаар МУУГЗ Б.Баатар, тайзны зураачаар МУСТА Н.Батбилэг нар ажиллаж байгаа ажээ.

Нийтийн дуучид дундаа чадалтай хоолойтойд тооцогддог дуучин Г.Эрдэнэтунгалаг эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу 3-р сарын 8-нд “Сүүтэй энгэрийн аялгуу” нэртэй VIP цэнгүүнээ “Улаанбаатар” ресторанд хийх гэж байна.

“Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш өнгөрсөн жил “Солонго” охидын жааз хөгжмийн хамтлаг байгуулсан нь урлаг сонирхогчдын зүгээс өндөр үнэлгээ авсан. Монголын анхны мэргэжлийн эмэгтэй саксафонч, жааз уран бүтээлчдийг гаргаж ирэх нь түүний зорилго.

Энэ гуравдугаар сар урлагийн хур буусан сайхан сар болох нь ээ .Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр гээд л олон сайхан баяр давхцаж тоглолтууд ар араасаа хөврөх гэж байна. Та хайртай ээж, халамжит хань, дурлалт бүсгүйгээ баярлуулахыг хүсвэл дараах тоглолтуудаас сонголтоо хийгээрэй.

Хагас зууны түүхт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони оркестры уран бүтээлчид хөгжим, хэрэгслээ бүрэн шинэчилжээ. Тэд сонгодог урлаг сонирхогчдод болон уг төслийг санаачлан санхүүжүүлсэн хүн бүхэнд зориулан талархал илэрхийлэхээр “Сонгодог хөгжмийн концерт” буюу “Шинэ хөгжмийн баяр” тоглолтыг өнөөдөр 17.00 цагт хийх гэж байна.

Зохиолч, яруу найрагч эрчүүд “Төгөлдөр гоо” нэртэй яруу эгшгийн цэнгүүн хийхээр болжээ. Тус цэнгүүнийг Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч П.Нямлхагва, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат, Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул, Т.Зөнбилэг, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар хамтран хийнэ.