Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Тус өдрийг 100 гаруй жилийн туршид жил бүрийн 3-р сарын 8-нд дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн байна. Энэхүү сайхан өдрийг тохиолдуулан их хотын театр чуулгууд, соёлын төвүүдээр тоглогдож буй тоглолт, урлаг соёлын арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллээс та бүхэндээ толилуулж байна
Ангилал: Нийгэм
Жүжигчин Роберт Патинсон “The Rover” нэртэй нэгэн шинэ уран бүтээлээрээ шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байна. Австралийн найруулагч Дэвид Мичийн бүтээл “The Rover” кино тун удахгүй дэлгэцнээ гарах аж.
Энэ удаагийн “Mobile news”-ээр Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтөй холбогдож “Ах дүү гурав “Андгай” хэмээх тоглолтоо хийнэ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм. Монголын рок, поп урлагт хэдийнээ өөрсдийн байр суурийг эзэлсэн гурван шилдэг уран бүтээлчид хамтран “Мөнх хөх тэнгэр мину” хэмээх цомгоо өнгөрсөн жил гаргасан нь сонсогч түмнийг байлдан дагуулсаар байгаа билээ.
Удаан хүлээсэн гайхалтай тоглолт эр цэргүүдийн баярын өдөр тохиох нь ээ. Энэ бол хамтран цомог гаргаад удаагүй байгаа “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Мөнх хөх тэнгэр мину” цомгийн баяр.
Холливудын жүжигчин бүсгүй Женнифер Энистон найз залуу Жастин Терутай гэрлэхээр болжээ. Ирэх тавдугаар сард хийхээр төлөвлөөд буй хуримдаа Женнифер Их Британийн дуучин Аделийг урьж, ая дуу өргөхийг хүссэн гэнэ.“Адель Женийг биширдэг.
Дэлхий нийтийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш 19.00 цагт “Irish” –т “Хурд” хамтлаг маань 15 дахь жилдээ бүсгүйчүүдээ, ээжүүдээ болон фенүүдээ баярлуулсан “Ханьдаа дуулъя” цэнгүүнээ хийх гэж байна.
Залуу дуучин Элла Пайгэ гэх бүсгүйд нүдээ жинхэнэ “унагаж” байгаа дуучин Жастин Биберын талаар хүмүүс ам уралдан ярих болсон гэнэ. Өсвөр үеийнхнийг байлдан дагуулж попын хаан Майкл Жексоны рекордыг хүртэл эвдэх дөхдөг Жастин Бэйберийн анхаарлыг татсан Элла гэж хэн бэ?
“Хөх толбот хүмүүс” киногоороо монголын үзэгчдийг байлдан дагуулж Францын кино наадмаас цом хүртсэн “DOZ entertainment”–ынхан дахин гадаадын уран бүтээлчидтэй хамтран “Дүүлэн нис” нэртэй түүхэн киног бүтээжээ. Энэ сарын 7-нд буюу маргааш “Тэнгис” кино театрт 16.00 цагт нээлтээ хийх уг киноны багт Итали, Солонгос, Энэтхэг, Аргентины нэртэй уран бүтээлчид хамтран ажилласан бөгөөд Солонгосын жүжигчдийг тоглуулжээ.
Солонгосын зохиолч Хуан Согёний “Бари” хэмээх сэтгэл шимшрүүлсэн үйл явдал бүхий роман монгол хэл дээр орчуулагдан монгол уншигчдын хүртээл болж эхэллээ.Солонгосчуудын дунд ихэд түгсэн Бари домгоос сэдэвлэн бүтээгдсэн энэхүү роман нь эх хэл дээрээ хэвлэгдэн шуугиан тарьж байснаас гадна англи, франц, герман, япон зэрэг хорь гаруй орны хэл дээр орчуулагдан гарч олон орны уншигчдын анхаарлыг зүй ёсоор татсан бүтээл юм.
Монгол Улсын хүүхэлдэйн театр Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан олон улсын UNIMA 21-р их наадмаас “Сайн уран бүтээл” номинациар цом өргөмжлөл авсан “Ногоон дарь эх” хүүхэлдэйн жүжгээ энэ сарын 9, 10-нд 16:00 цагаас толилуулах гэж байна.
