Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нюанс” Улаан-Үд рүү хөлгийн жолоо дахин заллаа
Нийгэм

Нюанс” Улаан-Үд рүү хөлгийн жолоо дахин заллаа

Урлаг Урлаг26/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nuans_10-middle2745376492012-11-26-17-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нюанс” хамтлагийнхан энэ жилийг хойд хөршид өнгөрөөсөн гэхэд хилсдэхгүй. Тэд өмнө нь СССР-ийн Ардын жүжигчин, Буриадын АЖ К.И.Базарсадаевын Соёлын фондны урилга болоод Улаан-Үд хотын үзэгчдийн хүсэлтээр чамгүй олон тоглолт хийсэн юм.
Энэ удаагийнх нь тус хамтлагийн ОХУ руу хөлгийн жолоо залсан энэ жилийн тав дахь аялан тоглолт болж байгаагаараа онцлог аж.
“Нюанс” хамтлагийн уран бүтээлийн цөм болсон сонгодог болон попера дуунуудыг ОХУ-ын үзэгчид өндрөөр хүлээн авч, “Монголын хамтлаг дуучдаас анх удаа сонгодог болон попера тоглолтыг бүрэн хэмжээгээр хилийн чанадад толилууллаа“ гэх зэрэг мэдээ, мэдээлэл тус хотын сонин хэвлэлүүд, сайтуудад нийтлэгдэж байсан билээ.
Харин энэ удаад “Нюанс” хамтлагийнхан Улаан-Үүд хотын Буриадын Үндэсний Телерадио Компани “Бурятия” телевизийн хүсэлтээр “В Кругу друзей” /”Нөхдийн хүрээлэлд”/ шинэ жилийн баярын нэвтрүүлэгт уригдан оролцохоор болжээ. Энэхүү нэвтрүүлэг нь Оросын “Россия-1”, мөн “Россия-24” сувгуудаар шинэ жилийн өмнө цацагдах юм байна.
Тус хамтлагийнхан 12 сарын 11-нд эх орондоо эргэн ирээд шинэ жилийн баярыг тохиолдуулан олон сайхан уран бүтээлээ монголынхоо үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.