Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийн нээлт болгож монголын нэрт хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархалын концертоо ирэх 12 сарын 01-нд Тусгаар тогтнолын ордонд хийхээр болжээ.
Ангилал: Нийгэм
Дэлхийн сая сая эрчүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байдаг үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүдээрээ алдартай “Victoria’s Secret”-ийн дотуур хувцасны шоу өнгөрсөн лхагва гаригт Нью-Йорк хотод болж, алдартай дуучин Жастин Бибер, Кени Уэйст, Рианна, Бруно Марс нар ая дуугаа өргөжээ.
Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийн нээлт болгож монголын нэрт хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархалын концертоо ирэх 12 сарын 01-нд Тусгаар тогтнолын ордонд хийхээр болжээ.
Дэлхийн супер од Рианна экс найз залуу болох дуучин Крис Браунтай хамтран “Unapologetic” цомогтоо багтсан “Nobodies Business” гэх шинэ дуу бүтээснээ албан ёсоор зарлалаа. Рианна энэ тухай “Twitter”-тээ бичиж, шүтэн бишрэгчдийнхээ саналыг сонссон байна. “Nobodies Business” дуу нь Крис, Рианна нар салснаас хойш хамтран гаргасан гурав дахь дуу бөгөөд тэд үүнээс өмнө “Birthday Cake”, “Turn Up the Music” зэрэг дууг дуэт дуулжээ.
Монголын интернэтийн хамгийн олон хэрэглэгчтэй Zaluu.com сайтын үйл ажиллагааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас түр зогсоогоод байгаа. Zaluu.com нь монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа сайтуудын линкийг нэг доор төвлөрүүлж, хэрэглэгчдэд ойртуулах чиглэлээр ажилладаг интернэтийн хөтөч сайт юм. Энэ нь дэлхий даяар хэрэн сүлжсэн google.com сайтын үүргийг Монголынхоо хэмжээнд үзүүлж байгаа хэрэг.
Өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу энэ сарын 4-нд Кристен Стюарт Лос Анжелест байдаг “Граумен” хэмээх хятад кинотеатрт “On the Road” киноныхоо нээлт дээр хагас нүцгэлсэн байдалтай хувцасласан нь олны анхаарлыг ихэд татжээ.
“Sweetemotion” хамтлагийн дуучин Сүндэрээ хамраа өндөрсгөжээ. “Sweetemotion” хамтлагийн дуучин Сүндэрээ бол Монголын урдаа барьдаг чадварлаг хөгжимчин ээжийн охин. Тэрээр монголын рок попын хамгийн нарийн хоолойтой, сайхан бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн.
Жүжигчин Аглуу буюу СТА Л.Баттулга буюу Аглуугийн мэндэлсэн өдөр өнөөдөр юм. “Х-ТҮЦ” продакшны урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн нь нотолцгоодог. Тиймдээ ч түүний төрсөн өдрөөр Чухал сонжоо буландаа оролцуулахаар шийдлээ.
Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Филармоний уран бүтээлчид үзэгчдэд сонгодог хөгжмийн дөрвөн тоглолтыг зориулж байгаа юм. Ийнхүү энэ онд 20 жилийн ойн тохиож буй “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид монголын нэртэй хөгжмийн зохиолчид төдийгүй дэлхийн сонгодог хөгжмөөс түүвэрлэсэн тоглолтоо Өнөөдөр 17.30 цагт Соёлын төв өргөөнд ганцхан удаа тоглох ажээ.
Дэлхийн супер оддын нэг кантри дуучин Тейлор Свифтийн шинэхэн бүтээл “Red” цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.2 сая хувь борлогдож, ойрын арван жилд тохиолдоогүй дээд амжилт тогтоожээ. Үүнээс өмнө рэппэр Эминемийн 2002 онд гаргасан “The Eminem Show” цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.322 хувь борлогдож дээд амжилт тогтоосон байна.
