Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»ДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир “Тэнгэрийн элч” дуурийг “дохино”
Reels

ДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир “Тэнгэрийн элч” дуурийг “дохино”

Урлаг Урлаг17/12/2024Шинэчлэгдсэн:17/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ДБЭТ-ын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 28,29-нд “Тэнгэрийн элч” түүхэн сэдэвт дуурийг толилуулах гэж буй. Эл дуурийг ДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир “дохих” юм.

Долоон настайгаасаа хийл хөгжимтэй “нөхөрлөж”, 20 гаруй жил сонгодог хөгжмөөр “хүмүүжиж” буй Ц.Тэлмүүн-Очир нь 2012 онд Монгол Улсын Консерваторыг хийл хөгжимчнөөр төгсөж, үргэлжлүүлэн 2016 онд СУИС-ийг хөгжмийн найруулагчаар дүүргээд, 2018 онд СУИС-ийг найрал хөгжмийн удирдаачаар, 2023 онд БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуулийг удирдаачаар суралцаж төгссөн уран бүтээлч юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын нэрэмжит залуу удирдаачдын улсын анхдугаар уралдааны тэргүүн байрт шалгарч байсан тэрбээр өнгөрсөн хугацаанд Л.В.Бетховен, П.И.Чайковский, В.А.Моцарт, А.Дворжак, Ф.Шуберт, Р.Вагнер, И.Штраусс, Р.Штраусс, И.Стравинский гэх мэт хөгжмийн зохиолчдын симфони болон удиртгал хөгжмийн бүтээлүүдийг, мөн Ж.Вердийн “Трубадур” дуурь, Ж.Вердиийн “Риголетто” дуурь, Ж.Пуччинийн “Богема” дуурь, Ж.Пуччинийн “Madama Butterfly” буюу “Чио Чио Сан” дуурь, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурь, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, П.И.Чайковскийн “Щелкунчик” балет зэрэг ДБЭТ-ын уран бүтээлүүдээс гадна “Winter classic” уран бүтээлийн тоглолт, “Orchestra night” хөгжмийн концерт, “Их найрал эгшиглэн-100” тоглолтыг удирдан, олны хүртээл болгоод байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр

08/07/2026
Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.