Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кейти Перри “Billboard”-н шилдгээр нэрлэгджээ
Нийгэм

Кейти Перри “Billboard”-н шилдгээр нэрлэгджээ

Урлаг Урлаг27/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Перри1446945002012-09-27-11-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Billboard” чартад үзүүлсэн амжилтаар поп дуучин Кейти Перри тус чартаас жил болгон тодруулдаг оны шилдэг эмэгтэй дуучин шагналыг ирэх арваннэгдүгээр сарын 30-нд болох хөгжмийн ёслол дээр гардахаар болсон байна. Тэрбээр “Billboard” чартад тэргүүлсэн хит дуунууд, цомог, синглүүдийнхээ амжилтаар энэхүү шагналыг гардах эрхтэй болж байгаа юм.

Дуучин Кейти Перри 2008 онд анх "One of the Boys" цомгоо гаргаснаас хойш “Billboard” чартыг олон удаа тэргүүлсээр иржээ. Түүний гаргасан "Teenage Dream" цомгоос Billboard-ийн “Hot 100” дуу жагсаалтыг таван удаа тэргүүлсэн дуунууд төрөн гарсан нь уг чартын 54 жилийн түүхэнд анхны тохиолдол болсон байна. Мөн түүний гаргасан "Firework," "California Gurls," "E.T." , "Hot n Cold" ,"Teenage Dream" зэрэг дуунууд нь “Billboard” чартыг олон долоо хоногийн турш тэргүүлж, хит болсон юм.

Түүнчлэн Америкийн “Forbes” сэтгүүлээс Кейти Перриг 2011 оны хамгийн өндөр ашиг, орлоготой ажилласан дуучдын жагсаалтын гуравдугаарт нэрлэсэн юм. Кейти Перри өнгөрсөн жил өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн, цомог дууны борлуулалт зэргээсээ нийт 44 сая ам.долларын орлого олсон байна.

Кейти Перригээс өмнө “Billboard” чартын оны шилдэг эмэгтэй дуучин шагналыг Taylor Swift, Beyoncе болон “Black Eyed Peas” хамтлагийн  дуучин Fergie нар хүртэж байжээ.

Б.Анхтуяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.