Ангилал: Нийгэм

Монголын урлагийн нэрийг дэлхийд гараж яваа, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат энэ намар буюу ирэх аравдугаар сарын сүүлээр дан хөгжмийн тоглолт хийхээр болжээ. Тэрбээр зөвхөн “Аравт” түүхэн киноны хөгжмийг тайзнаа тоглон үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ. Тайз, дэлгэц хосолсон уг тоглолтоо “АСА” циркт хийх бөгөөд тоглолтын зохион байгуулагчаар “On&Off” продакшн ажиллах юм байна. Түүнчлэн “Sweetymotion” хамтлагийнхан уг тоглолтын бүх л зохион байгуулалтанд нь ажиллаж байгаа ажээ. Хэдийгээр манайд энэ төрлийн дан нэг киноны хөгжмөөр тоглолт хийж байсан удаагүй ч тэрбээр дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын жишгээр уг тоглолтоо хийхээр зорьж буй ажээ. Түүний тоглолтод Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний цөөхүүл хөгжимчдийн уралдааны гранпри шагналтай шилдэг ардын хөгжимчид болон ДБЭТ-ын найрал дуучид оролцох аж.

Английн дуучин, Сэр Пол МакКартни хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Францын дээд шагнал, Легионы одонгоор шагнуулжээ. “Битлз” хамтлагийн гишүүн асан Сэр Пол МакКартнид Легионы одонг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Элисейн ордонд гардуулж өгсөн байна. Өчигдөр буюу бямба гаригт болсон энэ үйл явдалд Холливудын жүжигчин Клинт Ийствүүд, Барбара Страйзанд, Лиза Миннелли нар уригджээ. Пол МакКартни Легионы одонгоор шагнуулснаа нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна. Хөгжмийн ертөнц дэх нэр хүндтэй хөгжмийн зохиолчдын нэг Пол МакКартнид 1997 онд Их Британийн хатан хаан II Элизавета Сэр хэмээх цол олгосон билээ.

Ким Кардашян саяхны нэгэн үдэш найз залуугынхаа урилгаар хүндэтгэлийн зоогонд ирэхдээ үнэхээр дэгжин даашинзтай ирж түүнийг гайхшруулжээ. Тэрээр америкын шоу бизнэсийн од тэрээр цаг үргэлж бусдыг гайхшруулсан зүйлсийг хйиж явдаг нэгэн билээ.

Дуучин Lady Gaga-гийн шуугиан тарьсан махан даашинзыг Вашингтон ДС хотын Урлагийн үндэсний музейд тавихаар болжээ. 2010 онд МТВ хөгжмийн наадамд дуучин Lady Gaga өмсч очсон түүхий махаар хийсэн даашинзыг Америкийн түүхийн хамгийн алдар, цуутай хүүхнүүдийн эдэлж хэрэглэж байсан 250 эд өлгийн зүйлд тооцож, муж, хотуудын музейд ээлжлэн үзүүлж сонирхуулах юм байна.

Дуучин Шакиратай 10 жил үерхээд өнгөрсөн жил салсан найз залуу Фернандо де ла Руа хуучин найз бүсгүйгээсээ 45 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд ханджээ. Тэрбээр “Амьдралын минь чухал он жилүүдийг үрсэн” хэмээн заргалдаж байгаа юм байна. Энэ хугацаанд тэрбээр олон ашигтай саналаас татгалзаж, Шакирагийн шоу менежерийн ажлыг үнэ хөлсгүй хийдэг байжээ. Өнгөрсөн хугацаанд тэд 200 сая ам.долларын ашиг олсон, тиймээс одоо хөдөлмөрийн хөлсөө авах ёстой гэж шийдсэн учраас шүүхэд хандсан байна.

Ээлжит гоо бүсгүй шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээн өчигдөр УДЭТ-ын тайзнаа 20.00 цагт эхэлсэн бөгөөд бүтэн дөрвөн цаг үргэлжилсний эцэст ялагч тодорлоо. “Мисс Монголиа” тэмцээний ялагчаар хувийн дугаар 19, Дэлгэржавын Дөлгөөн тодорч титмийн эзэн болсон юм.
Энэ жилийн тэргүүн мисс Д.Дөлгөөнд топ модель Ч.Содтуяа титмийг зүүж өглөө. Д.Дөлгөөн нь Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд сурдаг бөгөөд 21 настай нэгэн юм. Түүний биеийн жин 52 кг, 180 см өндөр, биеийн харьцаа 87х65х92 байсан.

Хэд хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни залуу сонгогчдыг өөртөө татахын тулд дэлхий даяар хит болоод байгаа “Gangnam Style” -ийг “бүжиглэлээ” гэсэн видео бичлэг интернетэд тавигдан олны сонирхлыг ихээр татсан билээ.

БНСУ-ын реппер PSY-ын “Gangnam Style” дуу нь алдарт дуучин Лэди Гагагийн бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмж, дэлхий даяар хит болон, биллбоардын K-pop чартыг тэргүүлсээр байна.

Энэ жил Английн Ливрпүүлийн алдарт дөрвөл болох Битлз хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа юм. 50 жилийн ойн хүрээнд “Beatles Fan Club”-ийн гишүүд ярилцан Монголдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Bootleg Beatles” хамтлагийнханыг урьж, Нийслэл хотынхонд үнэ төлбөргүй жинхэнэ амьд тоглолтыг толилуулахаар шийдээд байгаа билээ. “Bootleg Beatles хамтлагын тоглолт энэ сарын 7 нд Сүхбаатарын талбайд болох юм.

УДЭТ-ынханы хөдөө орон нутагт хийх тоглолт маргаашнаас эхлэнэ. Тэд маргааш өглөө 06.00 цагт Улаанбаатар хотоос хөдлөх бөгөөд эхний тоглолт Говь-Алтай, Баян-Өлгий аймагт болно. Тоглолтын бүрэлдэхүүнд АЖ П.Цэрэндагва, МУГЖ Г.Равдан, С.Сарантуяа зэрэг 30 гаруй уран бүтээлч багтаж байгаа юм. Театрынхны хувьд үе үеийн шилдэг жүжиг “Надаар тоглосон хайр”, “Ээж ээ”, “Тамгагүй төр”, “Эхнэрээ зээлээч” зэргийг орон нутгийнхны хүртээл болгох гэнэ.

Дуучин Кристина Агилера одоогийн бие галбиртаа 100 хувь сэтгэл хангалуун байгаагаа ярьсан гэнэ. “Би хэтэрхий туранхай байсан. Одоо харин эмэгтэй хүнд байх ёстой өгзөг, хөхтэй болсондоо баяртай байгаа. Цээжээрээ задгай хувцас өмсөх ч дуртай болсон” хэмээн “Lucky” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн аж. Тарган эмэгтэйчүүдэд зөвөлгөө өгөхийг хүссэн Кристина “Хэрвээ ийм л байх чинь таалагддаг бол өөртөө итгэлтэй байх нь чухал” гэсэн байна. Сэтгүүлийн хавтасны зураг авахуулахдаа дуучин бүсгүй хэт ганган гял цал байхыг биш жирийн хувцастай зургаа авахуулахыг илүүд үзсэн гэнэ.