Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Холливудын жүжигчид сая саяын ашиг олдог үе өнгөрчээ
Нийгэм

Холливудын жүжигчид сая саяын ашиг олдог үе өнгөрчээ

Урлаг Урлаг13/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Питт_Том_Круз9944277562012-09-13-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Холливудын жүжигчид сая сая ам.долларын ашиг олдог байсан үе өнгөрсөн хэмээн жүжигчин Брэд Питт ярьсан гэнэ.

“Кино жүжигчид нэг кинонд 10 сая ам.долларын ашиг олох хэр боломжтой вэ?” хэмээн асуусан “Beatnews”-ийн сурвалжлагч асуухад тэрбээр инээгээд “Тийм үе өнгөрсөн. Тийм өндөр тоо хэлдэг хүн одоо байхгүй болсон. Тэгээд ч кинонд тоглуулах санал урьдынх шиг олон байхаа больсон” хэмээн ярьжээ.

Холливудын жүжигчин Брэд Питт Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтад дээгүүр бичигддэг билээ. “Forbes” сэтгүүлээс сүүлд гаргасан хамгийн их орлоготой жүжигчдийн жагсаалтыг жилд 75 сая ам.долларын орлоготой жүжигчин Том Круз тэргүүлсэн юм.

Харин Брэд Питтийн жилийн орлого ойролцоогоор 25 сая ам.доллар гэнэ. Брэд Питтийн хэлснээр дэлхийн киноны хамгийн том үйлдвэр болох Холливуд маш эгзэгтэй үетэй тулгарч буй аж. Үүний гол шалтгаан нь хэвлэлийн ганц сэдэв болоод буй АНУ-ын эдийн засгийн доройтол гэнэ.

Европ, Америк гээд хаа сайгүй хэцүү байгаа энэ үед Холливудын киноны олон студи томоохон сорилттой тулгарчээ. Энэ хүнд байдалд хамгийн ихээр өртөгчид нь маш сонирхолтой, шинэ кино бүтээхийг хүссэн шинэ киночид гэнэ.

Харин өртөг өндөртэй сайн киноны ашиг студид өөр киног санхүүжүүлэхэд том түлхэц болдог байна. Хэдийгээр кино жүжигчид урьдын адил сая сая ам.долларын ашиг олдог хөг нь өнгөрсөн ч тэд ашиг харж биш, кино зохиолыг нь чухалчилдаг хэмээн Брэд Питт ярьжээ.

“Тельма Луис хоёр” хэмээх кинонд бүсгүйчүүдийг дэгээдэж, мөнгийг нь хуу хаман арилдаг ковбойн дүр бүтээж Холливудад хөл тавьсан жүжигчин Брэд  Питтийг алдаршуулсан кино нь “Долоо”, “12 сармагчин”, “Ноён хатагтай Смит”, ”Тэрсүүд үзэлтэн” зэрэг кинонууд билээ. Кино академийн “Оскар”-ын шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан жүжигчин Брэд Питт “12 сармагчин” киноны дүрээр “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг туслах дүрийн шагнал авч байсан юм.

Саяхан Лондон хотноо нээлтээ хийсэн “Анна Каренина” киноны жүжигчдийн нэг Жүд Ло хэлэхдээ “Надад нэг киноноос 20 сая ам.долларын төлбөрийн чек нэхэж байсан тохиолдол байхгүй. Гэхдээ кино зохиол нь таалагдаагүй бол их мөнгө нэхэх үе байдаг.

Тэгэхээр тэд “Өө бид ийм их мөнгө өгч чадахгүй гээд л яваад өгдөг юм” хэмээжээ. Их Британийн “Working Title” кино студийн продюсер Тим Беван “Нэгэнт л өндөр зардал гаргаж, кино хийж байгаа бол сайн жүжигчдийг тоглуулах хэрэгтэй” гэжээ. Өнгөрсөн жил тус студи “Тinker, Tailor, Soldier, Spy” киног бүтээхэд 20 сая фунт стирлинг зарцуулсан бөгөөд дэлхий даяар box office-оос 50 сая фунт стирлингийн ашиг олсон юм. Харин нээлтээ хийгээд удаагүй байгаа “Анна Каренина” кино 30 сая фунт стирлингийн төсвөөр бүтжээ.

Н.ЭНХ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.