Ангилал: Нийгэм

“Тэнгис”, “Өргөө”-гийн дэлгэцээр “Хоёулаа унтах уу” уран сайхны кино гарч эхлээд буй. Энэ кино нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан эротик жанраар бүтээгдсэн гэдгийг киноны уран бүтээлчид ярьж байна. Гарсан цагаасаа үзэгчдийн сонирхлыг татаж буй энэхүү дэлгэцийн бүтээлийг “ЗМН”, “Монгол фильм групп” хамтран бүтээжээ. Гол дүрд “Үл таних эмэгтэй” киногоор танил болсон жүжигчин А.Долгор, хөтлөгч Э.Гантулга нар тоглож, дүрүүдийг С.Баттулга, Э.Тамир, С.Хишигжаргал нар амилуулсан байна.

Попын хаан Майкл Жексоныг таалал төгссөнөөс хойш нас барсан шалтгааныг олон янзаар тайлбарлаж байсан. Харин саяхан өөр нэгэн хувилбар дэвшүүлжээ. Тодруулбал Майкл Жексон аялан тоглолтонд бэлдэж байх үедээ архи ихээр ууж, дарамтанд байсан гэнэ. Тайзнаа эргэн ирэх ёстой гэсэн өөрт тавьсан шаардлагаасаа болж стресст орж, улмаар үхэлд хүргэсэн аж. Los Angeles Times сонины сэтгүүлчид Майкл Жексоны 2009 оны аялан тоглолтыг зохион байгуулагчдын зурвасыг олж авсан байна. Зохион байгуулагчид цахим захидлууд дээрээ дуучин сэтгэл санаа болон эрүүл мэнд нь маш муу байгаад сэтгэл зовниж байна хэмээн бичсэн байжээ.

Венецийн кино наадамд хүрэлцэх ирэх Холливудын одод нэмэгдсээр байгаа бөгөөд Селена Гомесийн хувцаслалтыг магтах хүн олон байгаа гэнэ. Урт нислэгийн замд ядарсан ч ялдамхан инээмсэглэх бүсгүй шүтэн бишрэгчиддээ гарын үсгээ дуртайяа өгсөн аж. Хармони Коринагийн найруулсан “Уйтгартай амралт” кинонд тоглосон Селена Гомес бусад жүжигчдийн хамт Италийн Лидо арал дээр ирээд байна.

Монголын урлагийн зөвлөлөөс Энэтхэг улсад Монгол улсаас суугаа Элчин сайдын яам болон уран бүтээлч Н.Ганхуягийн санаачлагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулах хөгжүүлэх нь” сэдэвт арга зүйн сургалтыг 2012оны 09сарын 06-нд өглөөний 10.00 цагт зохион байгуулах гэж байна.

Солонгосын баячуудын дүүрэг гэгддэг Ганнам дүүрэгт амьдрахыг хүссэн утгатай дуугаа зөвхөн Өмнөд Солонгосчуудад зориулж дуулсан гэх дуучин PSY-ийн “Gangnam style” дуу нь солонгосоос халин дэлхийн олон улсад хит болоод байгаа билээ.

Долдугаар сарын 15-нд анх олны хүртээл болсон энэхүү дууны эзэн дуучин PSY Америкийн “MTV Music Awards”-д уригдаад байна. 2005 онд поп дуучин Рэйн нэр хүнд бүхий дээрх шагнал гардуулах ёслолд уригдан шагнал гардуулж байсан бол энэ удаа дуучин PSY зөвхөн урилгаар уг ёслолын ажиллагааг үзэх нэр хүндтэй зочдын нэг болсон байна.

Улсын чанартай музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор ”Музейн үзмэрийн ангилал”-ыг бий болгосон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаал гарлаа. Үзмэр гэсэн ерөнхий нэр томъёонд багтаж ирсэн үзмэрүүдийг гурав ангилж, тухайлбал, хосгүй үнэт үзмэр буюу музейн брэндийг дотоод, гадаадын үзэсгэлэнд аваачихгүй, тусад нь тасалгаанд байрлуулж, зочид зорьж ирж үздэг байхыг чухалчилсан байна. Сайдын тушаалаар “Музейн брэнд”, “хэврэг”, “үзэсгэлэнд гаргах боломжтой” гэхчэн ангилж, ангилал дотор нь мөн хязгаарлалт хийжээ.

Домогт “Битлз” хамтлагийн хуулбар буюу дэлхийн анхны трибют хамтлаг болох “Beatles Bootleg” хамтлаг ирэх есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглох билээ. Монголд анх удаа ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Их Британи дах Монголын бизнес, худалдааны зөвлөл, хөгжмийн зохиолч Б.Долгион нар урьсан бөгөөд тэд энэ сарын 7, 8-нд Монголд саатах юм. Тэд энэ жил тохиож байгаа алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барихаар болсон аж. “Bootleg Beatles”-ийнхэн “Монголыг их сонин, сайхан орон гэж сонссон” гээд бусад оронд тоглодог мөнгөнийхөө тал хувиар буюу 60 мянган ам.доллараар тоглож байгаа бөгөөд уг зардлыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт хувиасаа гаргажээ.

“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од Кира Найтли Оросын алдарт зохиолч Лев Толстойн Анна Каренина романаас сэдэвлэсэн “Анна Каренина” кинонд тоглох гэж байгаа талаараа өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Испанийн Валенсиа хотоос 80 орчим км-т орших Медитерраниан тэнгисийн Ибиза аралд үзэсгэлэнтэй 28 бүсгүйн зургийг гэрэл зурагчин Брайн Адамс дарсан байна.
Эдгээр бүсгүй бол “Мартини” шоуны шилдэг оролцогчид юм. Дэлхийд алдартай энэхүү брэндийн ивээн тэтгэдэг шоугаар топ модель, шилдэг загвар өмсөгчдийг тодруулдаг. Түүх сөхвөл Чарльз Терон, Николлетти Шеридан болон Моника Беллучи нар уг шоунд оролцож байжээ.

Хүнд хөгжмийн төрөлд багтах метал урсгалыг сонсогчид манай хөгжим сонирхогчдын дунд цөөнгүй. Тэдэнд зориулсан тоглолтыг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болжээ. Метал хөгжмийн баярт “Булсара”, “Метроном”, “Профест”, “Зүгээр л”, “Хос сүх” зэрэг хамтлаг “Нисванис”-ийнхантай нэгдэхээр болсон аж. Мөн энэ өдөр ОХУ-ын “Шторм” хамтлаг “Нисванис”-ийн дуунаас тоглож сонирхуулах юм байна.