Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулан хөгжүүлнэ
Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулан хөгжүүлнэ

Урлаг Урлаг06/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_урлагийн_зөвлөл-19019690512012-09-05-21-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монголын урлагийн зөвлөлөөс Энэтхэг улсад Монгол улсаас суугаа  Элчин сайдын яам болон уран бүтээлч Н.Ганхуягийн санаачлагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулах хөгжүүлэх нь” сэдэвт арга зүйн сургалтыг 2012оны 09сарын 06-нд өглөөний 10.00 цагт зохион байгуулах гэж байна.

Урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгчдийг сургах энэхүү сургалтыг Энэтхэг улсын Дели хотын “Урлагаар дамжуулан соёлын өвийг өвлүүлэх нийгэмлэг”-ийн тэргүүн Алпана Наяак, нийгэмлэгийн гишүүн Трипати Приядаршини нар удирдан явуулах ажээ. Үүнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багш, мэргэжлийн бүжигчин, оюутан гээд нийт 40 хүн хамрагдах юм байна. Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс урлагийн үнэт чанарыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэхийг зорьж буйгаа онцолж байна.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн хамгийн эмзэг бүлэгт багтдаг бөгөөд улсын хэмжээнд 7850 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна тооцоо байдаг ажээ. Тэдгээр хүүхдийг хөгжүүлэхийн тулд тусгай бэлтгэгдсэн багш, арга зүйчид ажиллах шаардлагатай ч, ажиллах боловсон хүчин дутмаг байсаар байгаа юм. Тиймээс энэ удаагийн сургалтыг Монгол Улсад суугаа Туркийн элчин сайдын яам ивээн тэтгэх ба Монголын урлагийн зөвлөлөөс иймэрхүү сургалт цаашид зохион байгуулж байх талаар мэдээллээ.

www.urlag.mn Ayu

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс

13/10/2026

“Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

13/10/2026

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

13/10/2026

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.