Ангилал: Нийгэм

Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь ням гаригт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр 20 гаруй жилийг болж байгаа билээ.

Дэлхийн хамгийн том хөгжмийн суваг “MTV”-гийн “MTV video music awards 2012” шагнал гардуулах ёслол өчигдөр АНУ-ын Лос-Анжелес хотод спюрприз дүүрэн болж өнгөрлөө. Хөгжмийн ертөнцийн шилдгүүд бүтэн жилийн турш хийсэн бүтээлээрээ өрсөлдөж, шилдэгээ шалгаруулдаг энэхүү наадмын “Оны шилдэг видео” номинацийн эзнээр дуучин Рианнагийн “We Found Love” дуу шалгарсан юм. Тэрбээр “MTV video music awards 2012” шагнал гардулах ёслолд нуруу нь ил гарсан загвар бүхий биеэ барьсан цасан цагаан даашинзаар гоёж ирсэн байна.

АНУ-ын хөгжмийн суваг болох MTV-ын “music Avards-2012” наадам тунч сонирхолтой болсон байна. Тус наадам жилээс жилд олон, олон гайхамшиг, сюрприссийг барьж байдаг. Энэ удаагийн наадамд БНСУ-д болон дэлхийн олон оронд хит болоод байгаа “Ubban gannam style” дууны уран бүтээлч PSY оролцож байгаа нь олон хүний анхаарлыг татаж байлаа. Мөн Крисс Браун Рианна нар үсэлцсэн явдал үзэгчдийг алмааруулж орхилоо.

Их Британийн гүнж Кэти Мидлтоны үеэл Катрина Дарлинг энэ оны эхнээс л хэвлэлийнхний анхаарлын төвд орсон юм. Тэрбээр тус улсын хатан хааны угсааны хамаатан болсон учраас түүний хаана, юу хийж байгаа нь хүмүүс сонирхолтой байдаг.

Орчин үед ном унших үйл ажиллагаанд хүртэл техник технологиуд нэвтэрч эхэллээ. Энэ нь мэдээж ном унших дургүй болсон өсвөр насныхны анхаарлыг татах байх гэж найдаж байна. Тэр тусмаа хүнд боть номнуудыг эргүүлж, хэдэн өдрөөр унших нь маш төвөгтэй гэж бодож байгаа хүмүүст сонирхуулахад Infinitely Adjustable Reading Valet бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 2 кг хүртэлх жинтэй номыг таны хүссэн өнцөгөөр өргөх энэ бүтээгдэхүүн интернет дэлгүүрүүдэд 99,95 доллараар зарагдаж байна.

Харри Потерын мэндэлсэн байшинг худалдах гэж байна. Британийн Саффолк мужид орших, шидтэний тухай киноны зураг авалтанд ашигласан энэ байшинг 1,5 сая доллараар худалдан авах боломжтой юм байна. “De Vere House” гэх нэртэй энэ байшинд кино зохиолын дагуу Поттерын эцэг эх гунигтайгаар өөд болох хүртлээ амьдарч байсан юм. Чухам энэ л байшинд Харри духан дээрээ цахилгааны хэлбэртэй сорвийг авч байсан юм. Энэ байшин жуулчдын дунд ихээхэн алдартай гэнэ.

Холливудын поп дива “Marian Carey” “Америкийн шүтээн”-ий шинэ шүүгчээр ажиллах болсныг “Фокс” телевиз олонд зарлалаа. Хоёр жилийн турш уран бүтээлээсээ холдож, гэр бүлтэйгээ ойр байсан тэрбээр хоёр ихэр хүүхэд гаргаж фэнүүддээ “бэлэг” барьсан билээ. Харин тэрбээр дахин хөгжмийн ертөнцөд хөл тавьж байна. Гэхдээ тайзан дээрээс олонд ая дуугаа өргөх бус ширээний ард шүүгчийн байр сууринаас залуу дуучдыг од болох замыг нь засах гэнэ.

Улсын филармонид тун удахгүй нэгэн өвөрмөц жазз хөгжмийн тоглолт болох гэнэ. Энэ сарын 11, 12, 13, 14-нд “Music therapy” нэртэй энергийн тоглолтыг хийх гэж байна.

Уг тоглолтод Украин улсын “The Heavenly river” жазз хамтлаг болон Энэтхэгийн дуучин Санжай Талвар нар оролцох аж.

Орчин үеийн жазз хөгжмийн урсгалаар дамжуулан үзэгчдэд өөр мэдрэмж төрүүлэн энерги өгнө хэмээн тоглолтыг зохион байгуулагчид амлаад байгаа юм. Жааз хөгжөөр алжаал тайлж, энерги авах уг “Music therapy” тоглолтын тасалбар таван мянган төгрөгийн үнэтэй ба Улсын филармонийн кассаар худалдаалж байгаа гэнэ.

“ТВ Коктейль” хамтлагийнхан тун удахгүй анхны драмын жүжгээ өлгийдөн авах гэж байна. Тэд энэ сарын 8-нд 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгийг толилуулахаар товоо зарлажээ.

Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг, алдарт жүжигчин Скарлет Йохансон дэлхийн дээд амжилтыг эвдэн Гиннест тун удахгүй бичигдэх гэнэ. Учир нь жүжигчин бүсгүй маань кинонд тоглож олсон орлогоороо бүх цаг үеийн жүжигчдээс хамгийн ихийг хүүдийлэх гэж байгаа сурагтай. Тэрээр дэлхийг байлдан дагуулсан “The Avengers” киноны хоёрдугаар ангид тоглож 20 сая ам.доллар авах гэрээ байгуулсан байна. Тиймээс Скарлетын дансанд мөнгө шилжмэгц тэрбээр Гиннест бичигдэж, дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөх гэнэ.