Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кира Найтли Орос бүсгүйн дүрд тоглоно
Нийгэм

Кира Найтли Орос бүсгүйн дүрд тоглоно

Урлаг Урлаг06/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Найтли8877265162012-09-06-10-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од  Кира Найтли Оросын алдарт зохиолч Лев Толстойн Анна Каренина романаас сэдэвлэсэн “Анна Каренина” кинонд тоглох гэж байгаа талаараа өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Харин өчигдөр буюу мягмар гаригт Лондон хотноо уг киноны улаан хивсний ёслол болсон байна. Энэ үеэр кинонд тоглосон нэрт жүжигчид хүрэлцэн ирж шүтэн бишрэгчидтэйгээ уулзах боломж олджээ. Английн нэрт найруулагч Жо Райтийн найруулсан уг кинонд Кира Найтли киноны гол дүр болох Аннагийн дүрийг  бүтээсэн гэнэ.

Түүнтэй уг кинонд хамтран тоглосон гол дүрийн эрэгтэй жүжигчин нь Английн нэрт жүжигчин, “Хүйтэн уул” киногоороо олны танил Жүүд Лоу аж. Энэхүү кинонд Анна Каренинагийн нөхрийн дүрийг Жүүд Лоу бүтээсэн бол Аннагийн хайр сэтгэлийн эзэн Вронскигийн дүрд  нэрт жүжигчин Аарон Жонсон тоглосон байна. Энэхүү кинондоо найруулагч Райт 19-р зууны Оросын театрчилсан уран бүтээлийг дэлгэцэнд буулгаснаараа онцлог аж.

Оросын агуу зохиолчийн уран бүтээлээс сэдэвлэсэн уг киног үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд энэхүү кино энэ сарын 7-ноос кино театруудаар гарч эхлэх гэнэ.

Э.Анхтуяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Галт шувуу” хүүхдийн урлагийн наадам болно

15/10/2026
Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр

17/10/2026

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026

Синтия Никсон “The Gilded Age” цувралын зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.