Уг тоглолтыг нээн саяхан шинээр үүсгэн байгуулагдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл тайзнаа Төрийн үндсэний их найрал өхгжим, ҮДБЭЧ-ын хамт олон, монголын рок, попын оддод баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, ҮДБЭЧ-ын захирал Г.Цогтгэрэл “Рок, поп оддын их хуралдай”-г нээсэн юм.
Ангилал: Нийгэм
Америкийн алдарт жүжигчин, найруулагч Мел Гибсон шинэ найз бүсгүйтэй болжээ. Тэрбээр энэ удаад Италийн дуучин Надя Ланфранконийг сонгосон гэнэ. Үүнээс…
Цус сорогчийн тухай цуврал кинонд тоглож хэдэн сая охидын зүрх сэтгэлийг булаахаасаа өмнө Роберт “Харри Поттер”-д бяцхан дүр бүтээснийг олон хүн мэдэж байгаа байх. Харин 12 настайдаа загвар өмсөгчөөр ажиллаж байсан гэдгийг хэр олон хүн мэдэх бол?
Холливудын од Анжелина Жоли тун удахгүй зургаан хүүхдээ хамтдаа өсгөсөн Брэд Питтэй гэрлэлтээ албан ёсоор батлуулах гэж байгаа талаар та дуулсан л байлгүй. Сонирхолтой нь түүний энэ баярт өдрийг хуучин нөхрүүд нь ч гэсэн хуваалцаасай гэж үзэсгэлэнт бүсгүй хүссэн байх юм. Түүгээр ч зогсохгүй урьд нь хайр сэтгэлийн холбоотой байсан Жонни Ли Миллер болон Билли Боб Торнтон нар хэдийнэ хуримын урилгаа гардан авсан гэнэ. Хэдийгээр цагийн эрхээр сэтгэл нь хөрж, салж холдон өөр өөрсдийн замыг хөөсөн ч Анжелина Жонни, Билли хоёртой найзууд хэвээр үлдсэн тул ийн урилга илгээсэн аж.
Дуучин Аврил Лавин “Nickelback”хамтлагийн дуучин Чад Крогертэй гэрлэхээр болжээ. Тэд зургаан сарын өмнөөс болзож эхэлсэн юм. Аврилын төлөөлөгчийн мэдээлснээр Канад хос энэ сарын эхээр сүй тавьсан байна.
Кэти Холмз хуучин нөхөр Том Крузаасаа жилд 400,000 долларыг хүүхдийнхээ тэтгэмжинд авч байх тухай эх сурвалжууд мэдээлж байна. Шүүх тэдний гэр бүлээ цуцлуулах өргөдлийг даваа гаригт эцэслэн шийджээ. Холмз өнгөрөгч зургадугаар сард Крузаас гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан. Тэдний салалтын тухай мэдээ олон хүнийг гайхшруулсан билээ.
АНУ-ын R&B дуучин, жүжигчин, бүжигчин Марио Девар Барретт нь 1986 оны энэ өдөр мэндэлжээ.
Түүнийг 2002 онд “Just a friend 2002”, 2004 онд гаргасан “Let me love you” дуунуудаар нь илүү мэднэ.
Оросын Пусси Райот хамтлаг “Путин Галан Дээр Тос Нэмлээ” нэртэй шинэ дуугаа гаргажээ. Панк рок хамтлагийнхан ийнхүү ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэж байгаагаа уран бүтээлээрээ дахин илэрхийллээ.
Америкийн Форбес сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг жил бүр гаргадаг билээ. Энэ жилийн жагсаалтыг Германы Канцлер Ангела Меркел дахин тэргүүлсэн байна. Харин дуучин Леди Гагагийн нэр энэхүү жагсаалтад Английн хатан хаан хоёрдугаар Элизабетаас өмнө бичигджээ.
АНУ ын сансрын одон орон судлаач, анх Саран дээр буусан сансрын нисгэгч Нил Армстронг 83 настай таалал төгсчээ. Энэ тухай Рейтер агентлаг мэдээлжээ. Сансрын нисгэгчийн үхлийн шалтгаан нь 8-р сарын эхэнд хийсэн зүрхний мэс заслын дараах хүндрэл болжээ. АНУ ын ерөнхийлөгч Барак Обама одон орон судлаачийн нас нөгчсөнд эмгэнэл илэрхийлж, түүний хийж бүтээсэн гайхамшигтай гавъяа зүтгэлийг цохон тэмдэглэв.
