Ангилал: Нийгэм

“Помогите нам” киноны гуравдугаар анги “Бидэнд туслаач” нэртэйгээр үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Энэхүү гурав дахь цуврал нь ЗD-гээр гарахаар болсон байна. Киноны нээлт энэ сарын 25-нд болно. Өмнөх “Помогите нам”, “Помогите нам-2” буюу “Хуваарьгүй нислэг”гэх ангийн найруулагчаар ажилласан “Zaya\’sh” студийн найруулагч Ш.Даваадорж энэ удаад тус цувралаа ЗD-гээр гаргахаар болжээ. Түүнээс шинэ киноны талаар тодруулахад үзэгчдийн талархлыг нэлээдгүй хүлээсэн өмнөх хоёр ангид Сибир болон Монголын говьд гол үйл явдал нь өрнөдөг. Тэгвэл энэ удаагийн “Бидэнд туслаач” ангийн үйл явдал нь Хөвсгөл далайд үргэлжилнэ. Мөн үйл явдал нь өмнөх ангиудтай холбогдохгүй байгаа.

Жил бүр зохиогддог “Загасан нүд-2012″ олон улсын наадам удахгүй болох гэж байна. 10 дахь жилдээ зохиогдож байгаа энэ удаагийн наадам “Анд нөхдийн холбоо” сэдвийн дор зохион байгуулагдана. Монголоос оролцогчдыг бүтээлийг мэргэжлийн комисс шалгаруулж, ялагч нь Японд есдүгээр сарын 15-20-нд болох “Загасан нүд-2012″ олон улсын наадамд оролцох эрхтэй болно.

2009 он хүртэл Мадоннагийн хувийн дасгалжуулагч байсан Трейси Андерсон өөрийн алдартай шавийн ачаар нэрд гарсан билээ.

Яг энэ замыг сүүлийн 3 жилд Мадоннагийн бие галбирыг хариуцаж байгаа Николь Винхоффер туулж байна.

Өөрийн од-үйлчлүүлэгчийн дэмжлэгээр Николь Винхоффер “Addicted To Sweat” нэртэй сургалтын цуврал 4 дискийг гаргажээ. Энэхүү видеокурс нь дөнгөж эхэлж буй бүжиг сонирхогчдод Мадоннагийн бүхий л тайзны урлагийн хөдөлгөөнийг эзэмшихэд тусалж чадах аж.

Попын хаан агсан Майкл Жексоны хүүхдүүд хүүхэлдэйн кинонд дуу оруулахаар болсныг хэвлэлүүд мэдээлж байна. Одоогоор олдсон мэдээллээр бол Азийн нэгэн хүүхэлдэйн киног Америкт гаргахын тулд англи хэл дээр дуу оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Чухам ямар кинонд дуу оруулахыг тодорхой мэдээлсэнгүй. Энэ ажилд Жексоны гурван хүүхэд бүгдээрээ хамрагдана. 15 болон 10 настай Принс, Бланкет хөвгүүд, мөн 14 настай Пэрис охин оролцох юм.

“Музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих ЮНЕСКО-гийн төслийн нээлт болон төслийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр болох гэж байна. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой гэнэ. Музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт зохион байгуулах бөгөөд

Жил жилийн “Universe Best Songs” наадмаас олон чадалтай, өвөрмөц өнгө төрхтэй дуучид төрөн гардаг. Тэдний нэг бол өнгөрсөн жилийн шилдэг оролцогчдын нэг Г.Уянга юм. Гал улаан үсээр стиль имижээ бүрдүүлж, Лэди Гагагийн дуугаар үзэгчдэд танигдсан тэрбээр тун удахгүй нэгэн ковер тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байгаа юм байна.

Холливудын алдарт гэр бүл гэгдэх жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар дөрвөн настай охиноо кинонд тоглуулахаар болжээ. “Нойрсож буй гүнж” үлгэрээс сэдэвлэн бүтээж буй уг кинонд А.Жолигийн охин Аурора гүнжийн дүрийг бүтээх тухай Сан мэдээлсэн байна. Харин энэ талаар жүжигчдийн ойрын эх сурвалж “Хоёр чадварлаг жүжигчний гэр бүлээс гаралтай энэ охин төрөлхийн авьяастай гэдэг нь харагдаж байна” гэжээ. Харин өнгөрсөн жил хосуудын 10 настай өргөмөл хүү Мэддокс «Тулаанч хүү» киноны гол дүрийг бүтээх тухай мэдээлж байсан. Киноны гол дүрийн бяцхан хүү мангасуудтай шаргуу тэмцэж ялдаг тухай гардаг юм. Питтийн үүсгэн байгуулсан «План Би Ентертаймент» компани киноны продюсерээр ажиллаж, «Парамаунт Пикчерз» компани зураг авалтыг хийжээ.

Ларс фон Триерийн бүтээж буй шинэ порно кинонд “Трансформерс”-оор од болоод буй жүжигчин Шайя Лабаф тоглохоор болсон юм. 26 настай Лабаф Триерийн хүсэлтийн дагуу шинэ кинондоо жинхэнээр нь секс буй байдлаа харуулах гэнэ.
“Кинонд бүх зүйлийг жинхэнээр байлгахыг шаардсан. Тиймээс би найруулагчийн хүссэнийг хийх болно. Триер бол хамгийн аюултай найруулагч. Тиймээс би түүний кинонд тоглохыг зөвшөөрсөн юм. Кинонд сексийг бодитоор хийх болно” гэж Лабаф өгүүлжээ.
Лабаф өмнө нь Sigur Rys хэмээх Исландын хамтлагийн клипэнд нүцгэн зургаа авахуулж байсан.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам / хуучнаар БСШУЯ/, Соёл, урлагийн хороо хамтран орон нутгийн театр, чуулгын дунд “Сонгодог бүтээл- 2012” шилдэг бүтээл шалгаруулах ээлжит улсын уралдааныг зохион байгуулж байна. Наадмын журмын дагуу баруун бүсийн шалгаруулалт 10.02-ноос, зүүн бүсийн аймгуудынх 10.23-наас эхлэх бол төвийн бүсийн аймгуудын уралдаан Өвөрхангай аймгийн ХЖТ-т 2012 оны 10 сарын 15-20ны өдрүүдэд болно. Төвийн бүст Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Төв аймгийн театрууд хамрагддаг ажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд өчигд­рөөс эхэлж цэцэрлэ­гийн бүртгэл эхэллээ. Жил бүр хүүх­дээ цэцэрлэгт өгөх гэ­сэн эцэг, эхчүүд цэцэрлэг бүх­ний үүдэнд хонон өнжин дугаар­ла­даг нь жам болж хувираад олон оныг ардаа үджээ. Энэ жил ч дээрх дүр зураг давтагдаж, дөнгөж наймдугаар сар гарахтай зэрэгцээд хүмүүс “Цэцэрлэгийн эрхлэгч таних уу” гэсэн асуул­таар танил тал, төрөл сад­наа булж эхэлсэн. Зарим нэг нь таньдаг цэцэрлэгийн эрх­лэг­­чээ уяраах гэж хамаг ухаа­наа уралдуулсан байх. Хаа сай­гүй хүмүүс энэ тухай ярьж байсан. Тэгвэл өчигдөр цэ­­цэр­­лэ­гийн бүртгэл эхлэхтэй зэ­рэг­цэж байдал ямар байгааг сур­валжил­сан юм