Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гангнам Стайль” дэлхий нийтийн анхаарлыг татлаа
Нийгэм

“Гангнам Стайль” дэлхий нийтийн анхаарлыг татлаа

Урлаг Урлаг20/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index3598227482012-08-20-15-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Энэ бол Өмнөд Солонгосын  дуучин Псайгийн “Гангнам Стайль” хэмээх дуу юм. Одоогоор түүний “Гангнам Стайль” дууны клип www.youtube.com-оор цацагдсанаас хойш даруй 39 сая хүн үзэж сонсчээ. Өнгөрсөн долоо хоногт түүний дууг интернетээр өдөрт 1 сая хүн үзэж байсан бол сүүлийн гурван өдөр 2 сая орчим хүн үзсэн байгааг дэлхийн хөгжмийн “Billboard chart” мэдээллээд байна.

Дуучин Псайгийн “Гангнам Стайль” хэмээх энэхүү дууны үг, ая, хөгжмийн хэмнэл, клип нь бүгд цоо шинэ өнгө төрхийг илтгэсэн агаад бүжгийн шинэ төрлийн урсгал нь олон нийтэд тун их таалагдсан бололтой. Дуучин Псай хар тамхины хэрэгт холбогдон хэсэг хугацаанд урлагийн тайзнаас хөндийрөөд байсан юм. Тэгвэл шинэ уран бүтээлээрээ ийнхүү дэлхийн хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирж, гэнэтийн тэсрэлт хийж чадлаа.

“Гангнам Стайль” дуу нь одоогоор “K-Pop Hot 100 chart”-ыг 4 долоо хоног алгасалгүй тэргүүлсэн амжилт тогтоогоод байна. Энэхүү хөгжилтэй, доргио хэмнэлтэй дуу баруунд, мөн Европын орнуудын хөгжмийн нэвтрүүлгээр өдөр тутам цацагдаж байгаа юм. Мөн Францын томоохон хөгжмийн нэвтрүүлгээр уг дууг зарлахдаа “Яг л морины нуруун дээр давхиж яваа мэт хөдөлгөөнөөр бүжгээ илэрхийлж бусдын анхаарлыг маш ихээр татан, тэднийг хөгжөөж, бас донтуулж байгаа уг дуу дэлхий нийтийг байлдан дагуулж байна” гэжээ.

Тэгвэл дуучин Жастин Бейбэрийн менежер Скүүтер Браун Псайтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаа бололтой. Тэрээр: “Дэлхийн олон мянган үзэгч сонсогчдыг ганцхан дуу, ганц бүжгээр байлдан дагуулж, маанагдуу атлаа хөгжилтэй дүр төрхөөрөө танигдаж чадсан суперстартай уулзах боломж байгаа байх” хэмээн найдаж байгаагаа нуугаагүй байна. Псайгийн үнэнч шүтэн бишрэгчид түүний дууг хойшдоо ч олон долоо хоног хөгжмийн чартуудыг тэргүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Ийнхүү тэрээр Өмнөд Солонгосын шоу бизнес дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх болсныг гэрчиллээ.

 
 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026

ФОТО: “Про” театрын уран бүтээл “Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгээс

04/03/2026

Жастин Бибер төрсөн өдрөө хайрттайгаа хоёулхнаа өнгөрүүллээ

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.