Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол урлагийн гайхамшиг” тоглолт тавигдаж байна
Нийгэм

“Монгол урлагийн гайхамшиг” тоглолт тавигдаж байна

Урлаг Урлаг03/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_урлагийн_гайхамшиг_тоглолт1534658182012-08-03-09-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

duuriМонгол угсаатан ястны утга соёлын өвийн cop дээжийг сурталчлах зорилготой "Монгол урлагийн гайхамшиг" тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавигдаж байна.

Уг тоглолтод 150 гаруй уран бүтээлч оролцож байгаа бөгөөд өдөр бүр "Монголын сайхан орон" нэртэй тоглолтоо сонордуулж байна.

Тоглолтод Монгол төрийн их найрал, морин хуур, хөөмий, уртын дуу, ардын дуу, уран нугаралт, ардын бүжиг, багт дуу зэрэг бүтээлүүд багтаж буй аж. Харин өнөөдөр болон маргаашийн хөтөлбөрт Монгол ардын уртын дуу "Эртний сайхан", "Сэтгэлд шингэсэн говь", "Намтай сан," морин хуурын гоцлол, ятгын концерт, Сэрсэн говь, Чингис хааны магтаал, "Бие чинь болъё" бүжиг, уран нугараач Цэцэглэнгийн "Сэтгэмж" үзүүлбэрүүд багтжээ.

Мөн Монгол түүхийн улбаанд тод томруун дүртэй Хатад бүжгийн чуулбарыг үзүүлэхээр болж, Монгол цамын тухай толилуулах юм байна.

"Монгол урлагийн гайхамшиг"-ийг нийтэд сурталчлахаар МУАЖ Д.Самбуу, А.Нэргүй, МУГЖ Л.Чулуунчимэг, С.Эрдэнэцэцэг, СТА Б.Сийлэгмаа, Н.Амгалан, Ц.Түмэнжаргал, Х.Эрдэнэцэцэг, Д.Оюунжаргал, Ц.Нарантуяа нар ажиллаж буй юм.

Б.Дэжид

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайл МакЛахлан “Sex and the City”-гийн Трей МакДугалын дүрийг бүтээхэд амаргүй байсан тухайгаа ярьжээ

27/09/2026

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.