Ангилал: Нийгэм

Офицеруудын ордны өглөө цоглог марш, золбоолог цэргийн дуу, уянгалаг аялгуугаар угтан эхэлнэ. Энэ хамт олны нэгээхэн хэсэг Эстрад симфони найрал хөгжмийн албаар орж, түр саатлаа. Тэд уран бүтээлийн хувьд зогсолтгүй, шантаршгүй зүтгэдэг зангаараа жил бүр шинэ шинэ тоглолтуудыг үзэгч олноо өргөн барьдаг. Тухайлбал, “Сэтгэлийн эгшиг”, “Мөнгөн шөнө”, “Аялгуу эгшиглэсэн 10 жил”, “For you music”, “Хөгжилтэй хөгжимчид”, “Романтик үдэш”, “Thank you for the music”, “Music and movie”, “Хайрлахсан”, “Аялгуут он жилүүд”, “Өнгөрсөн, одоо, ирээдүй” зэрэг тоглолтууд нь өөр өөрийн өнгө аястай, шинэлэг болж чаддаг. Одоо 20 жилийнхээ ойн өмнө урын сангаасаа сорчлон дээжилсэн бүтээлүүдээрээ цомог хийн үзэгч олондоо өргөн барьж байна. Монгол улсынхаа бүх аймаг төдийгүй ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, европын орнуудаар айлчлан тоглосон бөгөөд “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадам, Олон улсын үлээвэр найрал хөгжмийн наадам, АСЕАМ зэрэг дэлхийн хэмжээний уралдаан тэмцээн, үйл ажиллагаанд амжилттай оролцсон.

Оросын нэрт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа тоглож эхэллээ. Жүжгийн гол дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, жүжигчин Э.Тодгэрэл нар бүтээжээ. Монголын театрын тайзнаа амилж буй 35 дахь сонгодог бүтээл болсон уг жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байна. “Адууны түүх” жүжгийн гол дүрд тоглож буй Ардын жүжигчин Г.Мягмарнарантай жүжгийн нээлтийн тоглолтын үеэр ярилцлаа.

БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй төлөөлөгч оролцох юм.

БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.

СУИС-ын хүндэт профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидын бүжгийн урлагт ажил, амьдралаа зориулан зүтгэсэний 70-н жилийн ойг 11,12-р сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн хүрээнд “Д.Нанжид судлал” эрдэм шинжилгээний хурал, “Монгол бүжгийн түүх, дэг зохиомж” номын нээлт, “Дунжаагийн Нанжид” номын нээлт, “Монголын уламжлалт бүжиг, бий бийлэгийн өв залгамж” VI уралдаан, “Д.Нанжид бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах аж. Ийнхүү ойн хүрээнд зохион байгуулагдах дээрхи үйл ажиллагаануудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр 11 сарын 27-ны 12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийх юм.

Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний шагайн наадгайн нь нүүдэлчдийн үе үеийн амьдрал ахуйд тулгуурласан тоглох арга агуулга хэлбэрийн хувьд төгс боловсон оюуны соёлын чухал өвийн нэг билээ. Шагайн наадгайн гол хэрэгсэл нь шагай юм.

Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид цуглаж, хуралдсан тухай зургаа өөрсдийн цахим хуудсанд хэд хоногийн өмнө оруулсан нь сонсогч, фенүүдийнхэн анхаарлыг ихэд татсан. Тэгвэл тэд өнөөдөр бас дахин хуралдаж, нэгэн таатай мэдээллийг хамтдаа авхуулсан зурагны хамт цахим хуудсандаа нийтлэжээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохиож, АНУ-ын Сан Франциско хот дах ЕКГ-ын Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Оакланд хотод жил бүр “Гэр” хүүхдийн төвөөс зохион байгуулдаг “Монгол бахархал – 4” арга хэмжээнд оролцож тус төвөөс тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаануудын талаар болон төвийн сургалтанд хамрагддаг сурагчдын бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхлоо. Мөн тус арга хэмжээний үеэр АНУ-ын Оакланд хотын монголчуудын дунд уулын спортыг сурталчилсан арга хэмжээ болон тэмцээнүүдийг байнга зохион байгуулдаг “Nomadic hiking club”-н хамт олонд Бахархлын өдрийг тохиолдуулан “Талархал”-ын жуух гардуулав.

Хэсэг хугацаанд нам жим байсан “Чоно” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн орсон таатай мэдээг уншигч та бүхэндээ хүргэе. Тус хамтлаг уран бүтээлээсээ таван жил хөндийрсөн хэдий ч фэнүүд нь шинэлэг өнгө төрх, доргио хөгжим, шинэ уран бүтээлээр уулзаж байгаад нь ам сайтай байгаа гэнэ. Тодруулбал “Уухай”, “Цагаан захтан”, “Чин үнэнч хайр”, “Энэ дурлал юмуу”, “Эв нэгдэл”, “Уучлаарай би чамд хайртай” хэмээн зургаан шинэ дуутай “Чоно” хамтлагийн гурав дахь цомог ирэх сард нээлтээ хийнэ.