Ангилал: Уртын дуу

Эерэг 60 богино хэмжээний видеоны уралдаан нь Монгол улсад 2017 анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнээр дамжуулан нийгэмд бидний дунд оршин байдаг тэрхүү энгийн хэрнээ агуу хайр, эв нэгдэл, нөхөрлөл, баяр баясал, хамтын ажиллагаа, итгэл найдвар, хүмүүнлэг үйлс, даяаршсан сэтгэлгээг ил гарган түгээж олон нийтэд таниулах зорилготой болно.

Сайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт MINGUET QUARTET хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна.

Сүүлийн үед уран бүтээлийн арвин ургацтай байгаа дуучин Б.Аззаяа маань 2017 оны 5 сарын 27-нд АСА цирк-т анхны бие даасан “Сүүн далай ээж” тоглолтоо хийх гэж байна. Тогтолтонд түүний хит болсон СҮҮН ДАЛАЙ ЭЭЖ, АМИН ХОЁР ЭРДЭНЭ гэх мэт олон сайхан уран бүтээл нь дуулагдах нь ээ.

Монгол улсын Морин хуурын чуулга дэлхийд алдартай концертын танхим бүрт уригдан тоглогдсон тоглолтыг Монголд анх удаа “Их Багшийн аялгуу морин хуураар” нэртэйгээр өчигдөр Корпорейт Конвэйшн центрийн концертын танхимд тавив. Энэхүү тоглолт нь Дэлхийн оюун санааны их хөтөч, хүмүүнлэг үйлстэн, урлаг соёлын зүтгэлтэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийд мэндэлсэн өдрийг тохиолдуулан болсон юм.Монголд анх удаа Морин хуурын чуулга Их Багшийн зохиосон дуунаас дээжлэн Морин хуурын чуулгын Уран сайхны удирдаач, МУСТА Д.Түвшинсайханы найруулгаар Монгол хөгжмийн зэмсэг, морин хуурын аялгуугаар эгшиглүүлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн баасан гарагт нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажилласан билээ. Тэрбээр энэ үеэрээ Нийслэлийн тэргүүний 58 дугаар цогцолбор сургуулиар зочилж, багш, сурагчидтай уулзсан юм. 58 дугаар сургуулийн сурагчид урлаг, спортын амжилтаараа дүүрэгтээ толгой цохидог аж. Ялангуяа бүжгийн “Болор шигтгээ” хамтлаг нь Нийслэлийн хаврын баярын бүжгийн аваргаар тодорч байжээ.

“Яг түүн шиг” 2 шоуны долоо дахь дугаарын ялагчаар нууц ноёнтон буюу Г.Ганхүү тодорлоо. Тэрээр энэ удаад Tina Turner-ийн “Simply the best” дууг дуулж анхны ялалтаа байгуулж, шүүгч тус бүрээс хамгийн өндөр оноо буюу 12 оноо авч шүүгчдээс магтаалын үг сонсов.

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай ажээ.

Улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй БИД НЭГ ГЭР БҮЛ төслийн хүрээнд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Бид нэг гэр бүл” тоглолт 2017 оны 05 сарын 13-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдоно.