Ангилал: Нийгэм

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тэртээх 1983 оны 12 дугаар сард Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг ирэх сарын 15-нд Алтай хотноо зохион байгуулахыг Монголын зохиолчдын эвлэлээс албан ёсоор мэдээллээ.

“Харанга” хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болох гэж байна. 1972 оноос хойш өнөөг хүртэл хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулж байсан билээ.

Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Уран зургийн галерей хамтран амжилттай зохион байгууллаа.

Алдарт жүжигчин Жонни Депп Мэрилин Мэнсоны “Kill4Me” дууны шинэ клипэнд тоглосон байна. Адал явдалт олон киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин эр тайчиж буй бүсгүйчүүдийг нууцаар ажигладаг нэгний дүрийг бүтээсэн аж.

Хөх мөнх тэнгэр, нүүдэлчин ахуй соёлоо, монголын нууц товчоотойгоо цагаан цаасан дээр бийр, бэхээр босоо бичгээ амилуулсан байх аж. Түүх соёл, үндэсний бахархлаа босоо монгол бичгээр хүүхдүүд уран нарийн бичиж, буулгасан гэхэд бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Ийн Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” танхимд өнөөдөр /2017.11.17/ нээлтээ хийж буй нь энэ.

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоод байгаа дуучин Г.Дэлгэрцогт уран бүтээлийн анхны бие даасан тоглолт болох “Үлэмжийн гоо” тоглолтоо 11-р сарын 08-нд “Монгол бөхийн өргөө”-нөө танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дунд зохион байгууллаа.

Харанга хамтлагийн аргил гитарчин, Up Music продакшны захирал, хөгжмийн зохиолч, дуучин МУУГЗ Ц.Чулуунбатын долоо дахь тоглолт 11 дугаар сарын 21-ны өдөр “Corporate Hotel and Convention Centre”д ганцхан удаа болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв хамтран Соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар уулзалт, хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газрын II байрны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.