BANKHAR.MN сайт бүх үүлдрийн цэвэр цусны нохдыг албан ёсоор бүртгэж эхэллээ
Ангилал: Нийгэм
“ICE TOP” хамтлаг байгуулагдсаныхаа 20 жилийн ойн баяраа тохиолдуулан энэ сарын 9-нд төв цэнгэлдэх хүрээлэнд “Баярлалаа” тоглолтоо нүсэр хийж өнгөрөөсөн.
Хүйсээ солиулан амжилтанд хүрсэн 10 эмэгтэйг хүргье. Одоогоор тэд эмэгтэй ч гэсэн эхээс төрөхдөө эрэгтэй байсан. Өөрчлөлт тэдэнд алдар нэр, мөнгө, хайр сэтгэлийг авчирсан байна.
Өнөөдөр “Олон улсын энх тайвны өдөр”. Анх 1954 оны энэ өдөр Нью Йорк хотноо Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээж, дуугаргасан түүхтэй ажээ. Үүнээс хойш сүүлийн 50 жил гаруй жилийн турш энэ өдрийг НҮБ-аас “Олон улсын энхтайвны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Симфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч JUNIL JIN-тэй хамтарсан “Dawning” тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. Тоглолтын хөтөлбөрт F.Mendelssohn “Symphony No.4 in A (“Italian”) op.90”, Young Jo Lee “Glory of Dawning for Orchestra”, Моцарт хийлд зориулсан концерт №4 зэрэг зохиолууд багтсан байна.
Соёлын төв өргөөнд “Аз жаргалыг шейрлэ” хошин шоу тоглолт эхлээд хоёр хонож байна. Үзэгчдийн суудал дүүрэн байхыг харахад инээж, баясах дуртай Монголчууд шүү гэж бодогдоно. Хошин урлагийг үзэж, сонирхож дурлах нэгэн байхад, нийгмийн хар бараан элдэв зүйлийг харуулж нэг ёсны биднийг доромжилдог гэх нэгэн ч байна.
Монголын рок попын амьд домог “Хурд” хамтлаг үргэлж бусдаас шинэ содон байж Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн юм.Тэгвэл “Хурд” хамтлагийн залуус төрөлх сургуулийнхаа 60-н жилийн ойн хүрээнд хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон байна.
“Голден Стэйт Уорриорс” багийн лидер тоглогч Стефен Карри TechCrunch Disrupt технологийн бага хурал дээр сагсан бөмбөгийн шүүгч нарыг роботоор солих “санаачилга” гаргажээ.
“Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны кино энэ сарын 28-нд үзэгчдийн хүртээл болно. “Хүлэгү пикчерс”-ийн бүтээл уг киноны зохиолч, продюссерээр Т.Номуунзул, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж нар тус тус ажиллажээ. Тус кинонд спортын талбар дахь хүнд ширүүн өрсөлдөөнд тамирчин хүн хэрхэн өөрийгөө ялан дийлж буйг үзүүлэх юм.
Холливудын алдарт хос Брэд Питт, Анжелина Жоли нар салах өргөдлөө өгсөн байна. Тэдний салах болсон шалтгаан нь Брэд Питт Францын жүжигчин Марион Котиллард гэгчтэй амрагийн холбоотой болсон гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Брэд Питт хуримынхаа ойгоор гэртээ байгаагүй найзуудтайгаа Кроатиад байсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй жүжигчин Брэд Питт Адриатын тэнгисийн эрэгт жижиг байр хайж байгаа ажээ.
