Ангилал: Нийгэм

ХБНГУ-ын Мюнхен хотын нэгэн шөнийн клубт 22 настай залуу дуучин Жастин Бибер халдагад өртжээ.

Уг цэнгээний газрын үйлчлүүлэгч эр түүний биед халдсан гэнэ. Дуучин залуугийн анхаарлыг татах гэж “Жастин, Жастин” хэмээн орилж байгаад харц тулгармагц нүүр лүү нь дэлсэж орхисон байна.

Манайхан түүхэн хүмүүсийн “хар цагааныг ялгах” гэж их ярьдаг юм. Энэ нь дараах домгоос үүсэлтэй байх. Хүн нас бараад Эрлэг номун хаан дээр очиход нэг дэнс гаргаж ирдэг. Тэгээд чиний хийсэн буян энэ гээд баахан цагаан чулууг дэнсний нэг таваг дээр хийнэ… Үнэн хэрэгтээ хүний намтрыг хар ба цагаанаар ялгах гэж оролдох нь төөрөгдөл болдог. Наад зах нь юуг хар, цагаан гэх шалгуур ч харьцангуй. Хорин жилийн тэртээ бол цагаанд тоологдох юм өнөөдөр харын дансанд бүртгэгдэх жишээний. Иймээс түүхэнд иймэрхүү баталгаагүй, найдваргүй шалгуур тавихын оронд зүгээр нь тухайн баатрыг хүнийх нь хувьд ойлгож, жаргал зовлон дунд нь харах гэж оролдох нь бодитой санагддаг аа.

Кино уран бүтээлч, сонирхогчдын авъяас чадвар, ур ухааныг 48 цагийн дотор гаргадаг богино хэмжээний шилдэг кино хийж шалгаруулах “48 цаг” кино наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 29-ныг хүртэл үргэлжлэх юм байна. “48 цаг-Монгол 2016” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2017 оны гуравдугаар сард АНУ-ын Сийтл хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Унгар улсын Будапешт хотноо болсон Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот Metropolitan дуурын театрын гоцлол дуучин EVA MARTON-ын нэрэмжит олон улсын дуурын дуучидын 2-р уралдаанд дэлхийн 22 орны 2000 гаруй дуучин эхний шатанд бичлэгээ илгээснээс 80 дуучин шалгарч төгсгөлийн шатанд 10 н дуучин үлдсэнээс УДБЭТеатрын гоцлол дуучин СЕРЖ МЕЦЕНАТ сангийн дуучин МУСТА ЭНХБОЛДЫН АНХБАЯР Тэргүүн байр эзэллээ. Монголын сонгодог урлаг үүрд мандан бадраг

Өдгөө 70 дахь жилтэйгээ золгож буй Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК саяхан Олон Улсын стандартад нийцсэн савлагааны үйлдвэрээ ашиглалтанд оруулсан билээ. Тэгвэл энэхүү шинэ үйлдвэрээс мэндэлсэн анхны бүтээгдэхүүн болох “Berlin” брэндийн цуврал таван хиам “Намрын Ногоон Өдрүүд” 2016 үзэсгэлэн яармагийн “Дэвшилтэт савлагаа” номинацийн эзэн болжээ. ХХААХҮ яамнаас 11 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү үндэсний томоохон үзэсгэлэнд хүнсний бүхий л үйлдвэр аж ахуй нэгжүүд хамрагдаж, хэрэглэгчдэд шинэ дэвшилтэт бүтээгдэхүүнээ танилцуулж худалдсан бөгөөд “Мах Импэкс” ХК-ийн “Berlin” брэндийн хэрчиж савласан таван төрлийн хиам хэрэглэгчдийн таашаалд хамгийн ихээр нийцсэний зэрэгцээ Монголдоо төдийгүй Ази тивдээ анхдагч технологи болж чадсан байна.

Саяхан Москва хот миссээ шалгаруулж тэргүүн байр эзлэгсэдийг Арабын Эмиратад хоёр хоног аялах эрхийн бичгээр шагнажээ. Гэтэл ердөө хоёрхон хоног амраад ирэх миссүүд нь хоёр долоо хоног сураггүй алга болсон нь өдгөө шуугиан дэгдээгээд байна. Аялалаар явсан миссүүд гуравдахь өдрөөсөө эхлэн ар гэрийнхэнтэйгээ холбоо барихаа больжээ. Сандарсан ар гэрийнхэн нь эрэн сурвалжлуулахаар цагдаад хандах үеэс л бүсгүйчүүд ганц нэгээрээ холбоо барьж эхэлсэн байна.

Монгол Улс жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн, 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.