Ангилал: Нийгэм

Хайр дурлал гэдэг хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхэлж оршин тогтносоор ирсэн амьдралын хамгийн гайхалтай зүйл билээ. Харин хайртай нэгнээ алдаж, хүсэхгүй байсан ч салахаас өөр аргагүйд хүрнэ гэдэг амьдын тамтай адил. Өнөөдөр бид та бүхэндээ оддын дэндүү харамсалтай, эмгэнэлт болоод бахдал төрүүлэм хайрын түүхүүдийг өгүүлэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя.

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжин, цагийг нэг цагаар ухраах аж. Монгол улсад анх 1960 онд цаг урагшлуулах зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргээж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн цаг урагшлуулах, ухраах горимд шилжсэн юм. Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрсөн гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг урагшлуулсан билээ.

Хөгжимчин Clarence “Gatemouth” Brown хэлэхдээ “Маш олон хүмүүс хөгжмийг буруу зорилгоор тоглодог. Хэдийгээр хөгжим тоглосноор би олон зүйлсийг худалдаж авах боломжтой болдог боловч энэ миний хөгжим тоглох зорилго байгаагүй юм. Сайхан хөгжим эгшиглүүлснээр түүнийг сонсохоор ирсэн хүмүүст сайн сайхан зүйлсийг өгч чадах юм байна гэдгээ би ойлгосон.” гэжээ.

Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслол найм дахь жилдээ өчигдөр боллоо. Энэ удаагийн БАЛДОРЖ шагналын эзнээр “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорлоо. Харин БАЛДОРЖ шагналын дэд байрын эзнээр “MN 25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Аюурбунь, Ундармаа нар “1000 төгрөг” зорилтот нэвтрүүлгээр дэд байрын эзэн болсон юм.

“Мангасыг хөөсөн нь” хүүхдийн үлгэрийн номын нээлтийн үйл ажиллагаа 9-р сарын 10-ны өдөр буюу өнөөдөр Монгол-Япон төв дээр 13:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үлгэрийн номын үйл явдлыг хөгжлийн бэрхшээлтэй ах дүү хоёрын бодит амьдралаас сэдэвлэн бичжээ

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.

Араб алчуур, турк цамц, өргөн жийнс, хятад шаахай, тарпецн өмд гэхээр таны нүдэнд нэг л танил төрх бууж байгаа биз. Энэ бол 1990-ээд оныг санагдуулам дүр төрх. Энэ үед залуус ийм л зүйлсээр гангарч “Одод болохын хүслэн”-д оролцож хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн явсан билээ.

Тэгвэл 1990-ээд оны залуусыг эд шуугиулж явсан “Оддын болохын хүслэн” эргэн ирж, залуусын дурсамжийг сэдрээхэд ердөө нэг хоног үлдээд байна. Учир нь “Мөрөөдлийн театр”, “Монгол Контент” ХХК нар хамтран “Одод болох хүслэн” кино уран бүтээлийг үзэгчидэд хүргэхэд бэлэн болжээ.