Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»П.И.Чайковскийн сүүлчийн симфони, төгөлдөр хуурын концерт тоглогдоно
Нийгэм

П.И.Чайковскийн сүүлчийн симфони, төгөлдөр хуурын концерт тоглогдоно

Урлаг Урлаг22/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13432247_1047283585360344_4583730425859881698_n6596840462016-06-22-11-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Филармони 6-р сард “Монголын сайхан орон” зорилтот төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Дэлхийн суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Симфони №6”, “Жилийн дөрвөн улирал” зэрэг бүтээлээс бүрдсэн сонгодог хөгжмийн тоглолтоо үзэгч сонсогчдодоо толилуулахаар болжээ.
П.И.Чайковский Орос хүн гэдгээрээ бахархдаг, эгэл жирийн нэгэн. Тэрээр 1840 онд мэндэлсэн бөгөөд төрөлх Воткинск нь уулын үйлдвэрийн суурин бөгөөд тосгоноос ялгагдах юмгүй жижигхэн газар амьдардаг байв. Түүнд хамгийн анх ээж нь Глинкийн “Иван Сусанин” дуурийг үзүүлж байж. Түүнээс хойш Моцерт, Глинк хоёр Чайковскийн хувьд насан туршид нь хамгийн хайртай зохиолчид болсон байна. Тэрээр найман  настайдаа төгөлдөр хуур сайн тоглож сурсан бөгөөд сүүлд “Жилийн дөрвөн улирал” төгөлдөр хуурт зориулсан концертоо бичжээ. П.И.Чайковский нь жилийн дөрвөн улирал буюу 12 сар тус бүрээр нэрлэсэн төгөлдөр хуурын цуврал аялгуунуудыг бичиж, Дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрийд хүмүүний амьдрал хийгээд байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуугаар илэрхийлсэн нь энэхүү бүтээлдээ тухайн үеийн орос орны ахуй амьдрал, аж байдлыг дүрслэн харуулжээ. Амьдралынхаа сүүлийн дөрвөн жилд тэрээр “Гилбэрийн хатан”, “Иолантаа дуурь”, ‘’Нойрсож буй гоо бүсгүй”, “Шелкунчик” балет болон “Симфони №6” бичсэн. Түүнчлэн 6-р Симфони түүний суу билгийн оргил болсон бөгөөд Английн Кембриджийн их сургууль докторын эрдмийн ажлыг нь хамгаалуулалгүйгээр хүндэт цол гардуулсан нь П.И.Чайковскийн алдар нэрийг бататгасан нэгэн үйл явдал юм.
Тэгвэл эрхэм сонсогчид та бүхэн суут хөгжмийн зохиолчийн Симфони №6, “Жилийн дөрвөн улирал” зэрэг бүтээлийг нь сонордохыг хүсвэл 2016 оны 06-р сарын 24-ны өдөр улсын Филармонийн концертын танхимыг зориорой. Тоглолтонд Улсын Филармони Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш/СТА/ ,Б. Батбаатар, хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/ нар оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг  7011-8012, 99925074 болон Ticket.mn 1900-1800 лавлана уу

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.