Ангилал: Нийгэм

“Азийн модель” агентлагийн захирал мисс Ч.Содтуяагийн бяцхан мисс охин Ч.Содонгоо “Wonder baby Mongolia-2016” хүүхдийн хувцас загварын шоунд оролцох үеэрээ алхаа гишгээ, нүүрний хувирал, донж маягаараа үзэгчдийн хайрыг татсан.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд тайлагнах, багш, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилготойгоор хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг 06 дугаар сарын 01-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Ингээд эрхэм уншигчиддаа хүүхдийн баярын үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Монгол түмний соёлын их өв, бахархал болсон морин хуур хөгжмөө урлаж, хөгжимдөж хүүхэд залуучууддаа өвлүүлэн яваа “Монгол хуур” төвөөс ардын авъяастнууд болон залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлэх, монгол ардын уламжлалт урлаг, мартагдсан дууг сэргээх, үзэгчдийн хүртээл болгох иргэд залуучуудын соёл урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдааныг насанд хүрэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.

Монголчууд бид жил бүрийн долдугаар сард үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр хийж баярлан цэнгэж, бахархан нааддаг билээ. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ой тохиож буй түүхэн жил юм. Гэтэл түүхэн баяр наадмын сураг ажиг ер алга, хаа сайгүй л сонгууль сонгууль гэсэн хүмүүс байна.

“Guys” хамтлагийн дуучин хар тамхины хэргээр саатуулагдсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд хамтлагийн гишүүд харин өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Х.Бат Ундрал хамтлагаас гарсан хэмээн мэдэгдсэн билээ.

Монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс” зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа тус наадам энэ жил “Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 4-ний өдөр болох юм.

JCI байгууллага нь 18-40 насны эрч хүчтэй эерэг залуусыг эгнээндээ нэгтгэсэн, нийгэмд хандсан олон төсөл хэрэгжүүлдэг дэлхийн 119 улсад 5000 гаруй салбар байгууллагатай ТББ байгууллага билээ. JCI Монгол байгууллага нь 700 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

“Монголын Үндэсний кино урлагийн академи”-аас сүүлийн зургаан жил тасралтгүй зохион байгуулж буй Монголын Оскар гэгддэг “Mongolian Academy Awards 2016” кино наадам эхлэхэд бэлэн болжээ. Кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагнал гардуулдаг энэхүү наадамд 18 уран сайхны кино, гурван баримтат кино, таван богино хэмжээний бүтээл нийт 26 кино өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.