Ангилал: Нийгэм

“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд 5 сарын 27-ны 11:00 цагаас нээлтээ хийнэ.
Монголчууд бид хүн төрөлхтний өвийг тээгч ард түмэн билээ. Монгол Улс 2012 онд “Алтайн хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-д буюу дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн.. Энэ хугацаанд хийгдсэн судалгаа шинжилгээнд тулгуурлаад “Хаданд мөнхөлсөн урлаг: түүх, ойллого, ярилцаан” олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнг Монголын Үндэсний Музейд нээж олон түмэнд дэлгэн харуулж байна. Үзэсгэлэн 31-нийг дуустал үргэлжлэх юм байна.

“Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг “Academy Awards Mongolia 2016” наадмын шалгаруулалтын үзлэг өнөөдрөөс эхэлжээ. Тус академи нь одоогоос найман жилийн өмнө Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, Кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.

Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргалын “Нандин” гэрэл зургийн уран бүтээлийн үзэсгэлэн урин хаврыг угтан хосууддаа зориулан дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэн 2016 оны 05-р сарын 26-аас 31-ний өдрүүдэд “Blue Moon” Art Gallery-д тавигдах гэж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн хүрэлцэн ирж таалан сонирхоно уу

Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос хүүхдийн уран бүтээлийн шилдэг ном, бүтээл шалгаруулах “Болор сарнай” наадмыг ирэх 6 дугаар сард зохион байгуулахаар болжээ. Яруу найргийн “Болор цом”, үргэлжилсэн үгийн “Алтан өд” гэх зэрэг томчуудад зориулсан наадам байхаас хүүхдэд зориулсан уран бүтээлийн наадам огт байгаагүй юм.

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп эхнэр Эмбер Хердээс салахаар болоод байгаа билээ. Эмбер Херд Лос Анжелесын шүүхэд салах өргөдлөө өгсөн бөгөөд нөхрөөсөө 400 саяын тэтгэмж авахыг хүссэн байна. Харин жүжигчин Жонни Деппийн “Эмбер Хердийн нэхэмжилж буй мөнгийг манай талаас олгохгүй. Хос хуримаа хийхдээ уг асуудлаар гэрээ хийгээгүй” хэмээн мэдэгджээ.

Монголын бүх загварын агентлагүүд нэгдэн байгалийн үзэсгэлэнтэй, “Чингисийн өргөө” цогцолборт “Талын Эгшиг” Сан,” Азийн Модел” агентлаг, “MUSIC CITY” Продакшнтай хамтран соёлын арга хэмжээ буюу “Mongolian music & fashion festival”-ыг зохиох гэж байна.

Монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс” зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа тус наадам энэ жил “Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 4-ны өдөр болох юм.

Улс орны хөгжилд соёл, урлагийн салбарынхан тэр дундаа манай уран бүтээлчид тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байдаг билээ. Монгол Улсын Засгийн газраас уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч ирсэн. Уран бүтээлчдээ дэмжих тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”, мөн “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.