Оросын алдарт дуучин Алла Пугачевагийн “Сая сая сарнай” дуунд гардаг шиг Ташкентын нэгэн оршин суугч найз охиндоо сая сарнай худалдан авч илгээсэн байна. Дуунд гардгаар бол залуу сая сарнай авахын тулд байр болон уран зургаа зардаг бол энэ залуу 3700 ам.доллараар сарнай худалдан авсанд ялгаа нь байна.
Ангилал: Нийгэм
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадуудын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор цагдаагийн ерөнхий газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоотой хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын мэргэн түшмэл” баримтат кино өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо.
МУГЖ бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургаадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Наадамд:
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь “Mongolian Guide” төслийн хүрээнд “TRAVEL GUIDE MONGOLIA-2016” улсын хэмжээний нэгдсэн лавлах номыг хоёр дахь жилдээ эрхлэн гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Англи, Монгол хэлээр хэвлэгддэг энэхүү ном нь олон улсын стандартаар хийгддэг онцлогтой. Номонд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын компаниуд, зочид буудал, рестораны нэгдсэн мэдээлэл ордог тул өрх бүрийн хэрэгцээт гарын авлага, жуулчдад хамгийн ойлгомжтой хөтөч болдог юм.
Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид болох МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо өнгөрөгч аравдугаар сард “Монгол бөхийн өргөө”-нд хийж, тасалбарын эрэлттэйгээр дуулиан шуугиантайгаар тоглолтоо өндөрлүүлсэн билээ.
Орландо Блум болон Селена Гомес нарын дурлалын талаар аль эртнээс ярьж буй ч өдгөө жүжигчин эр дуучин Кэти Перритэй болзож буй нь ил болсон. Гэтэл Селена болон Орландо нарыг дахин хамтдаа явж байгааг харсан хүмүүс учрыг нь ойлгохоо больжээ.
Өнгөрсөн долоо хоногт “25 дугаар суваг” телевизийн “танайд хоноё” нэвтрүүлгээр улсын арслан Э.Оюунболд гарлаа. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү арслангийн бөхийн дэвжээнд гарсан түүхээс нь эхлээд өдийг хүртэлх ажил, амьдралынх нь талаар ярилцаж харагдана лээ. Түрүү жилийн наадмаар ес даван түрүүлж 22хон насандаа арслан цолыг хүртсэн бядтай, чадалтай бөх маань монгол бөхийн босоо хийморийн талаар хэрхэн бахархAnchorдаг, хүндэлдэг, түүнийг энэхүү амжилтад хүрэхэд хэн хэрхэн нөлөөлсөн гээд нэлээд хууч хөөрсөн юм.
Алдартнуудыг нийлүүлж төгс царайлаг болгожээ
– Оюун ухаан, эгогийн хүлээснээс гарахыг арш нар сургадаг. Гэвч нийгэмд оюун ухаан, эгогүй амьдаръя гэвэл дэндүү хэцүү биш үү?
– “Эгогоос ангижир, оюунаас гэтэл” гэж арш нар хэлэхдээ оюун ухааныг огт хэрэглэж болохгүй гэсэн утгаар хэлдэггүй. Чухамдаа оюун ухаанд уягдахаа больсон үед л түүнийг зүй ёсоор, илүү чадварлагаар ашиглаж чадна. Уялдаж зууралдахад үрэгддэг эрчим хүч сулардаг болохоор тэр. Хоногийн хорин дөрвөн цагийн турш оюун ухаантай зууралдах хэрэггүй. Оюунд ч гэсэн амралт хэрэгтэй. Амьгүй эд хэрэгсэлд ч амралт хэрэгтэй шүү дээ.
