Кэти Пайпер бүсгүй дөнгөж 24-хөн насандаа хүчлийн халдлагын золиос болж, насан туршдаа сэтгэлийн шархтай амьдрах болжээ. 2008 онд найз залуу Дэнни Линч нь Кэтигийн нүүр лүү хүхрийн хүчил цацсанаас хойш 7 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Кэти бууж өгөлгүй тэмцсээр гоо сайхны хагалгаагаар сорвио арилгаж, загвар өмсөж эхэлсэн юм.
Ангилал: Нийгэм
Монголын загварын агентлагууд нэгдэн хүмүүнлэгийн, спорт уралдаант арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жилээс энэхүү үйл ажиллагааныхаа хамрах хүрээг улам өргөжүүлэн, урлаг соёлынхонтой хамтрахаар болжээ.
Холливудын оддын бага нас ба одоо үе /Харьцуулсан фото/
Английн охидын алдарт хамтлаг “Spice girls” эргэн нэгдэж, шинэ уран бүтээл гаргахаар болжээ. Хамтлагийн гишүүн Эмма Бантон, Мэл Би, Гэри Хорнэр нар уран бүтээлээ үргэлжлүүлэх юм. Харин Мел Си, Викторио Бекхам нар хувийн амьдрал, бизнестээ анхаарал хандуулж хамтлагт нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ирэх долоодугаар сард тэдний анхны цомог “Wannabe”- ийн 20 жилийн ой тохиож буй юм. Тэд ойн баяраа угтан уг цомгийг шинэчлэн найруулан гаргаж, аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. “Wannabe” цомог нь 1996 онд гарсан бөгөөд 37 орны хөгжмийн чартыг тэргүүлэн, дэлхий даяар нийт 31 сая хувь борлогдсон билээ.
Калифорнийн In-N-Out хэмээх бургер рестораны байнгын үйлчлүүлэгч нэгэн эрийн зургийг Мадина Башизада хэмээх эмэгтэй Твиттер хуудаснаа нийтэлсний дараа 8000 хүн дахин жиргэжээ. Тэр эр талийгаач эхнэртэйгээ авахуулсан зургаа өмнөө тавиад ганцаараа хооллодог. Мадина түүнтэй ресторанд танилцаж, хайрын түүхийг нь яриулж, эхнэр нь таван жилийн өмнө нас барсан гэдгийг олж мэджээ.
Дэлхийн 200 гаруй улс орнуудаас үзэсгэлэнт эмэгтэйчүүдээрээ Какакстан, Украйн, Венесуэл улс орнууд тэргүүлдэг гэнэ. Тэгвэл манай сайт энэ удаад үзэсгэлэн гоо бүсгүйчүүдээрээ тэргүүлдэг Украйн улсын бүсгүйчүүдийн фото зургийг уншигчиддаа хүргэж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу 05 дугаар сарын 05-наас 05 сарын 09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “Seoul Friendship Fair-2016” Олон улсын ардын урлагийн наадамд Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.
Америкийн Космополитан сэтгүүлийн пэйж хуудаснаа тавигдсан бичлэг хэдэн сая хүнийг уйлуулж, олон хүнд итгэл найдвар өгчээ.
Тэр бол Шалом Ником /Shalom Nchom/ гэх 20 настай бүсгүйн тухай түүх юм. Тэрээр 9 настай байхдаа Нигерт ээжийнхээ ажиллуулдаг ресторанд байхдаа галд түлэгдсэн байна. Түүний нүүр, мөр, цээж бүхэлдээ түлэгдэлттэй бөгөөд үс нь дахиж хэзээ ч ургахгүй болжээ. Тиймээс багаасаа бусдад дээрэлхүүлж, гадуурхагдаж, “Мангас”, “Хоёр нүүрт”, “Соривт” хэмээн хочлуулдаг байж. Америкт ирэхээр бүх зүйл сайхан болно гэж итгэсэн ч үргэлжлүүлэн гадуурхагдсаар байгаад амиа хорлох гэж хүртэл үзсэн байна.
Оросын алдарт дуучин Алла Пугачевагийн “Сая сая сарнай” дуунд гардаг шиг Ташкентын нэгэн оршин суугч найз охиндоо сая сарнай худалдан авч илгээсэн байна. Дуунд гардгаар бол залуу сая сарнай авахын тулд байр болон уран зургаа зардаг бол энэ залуу 3700 ам.доллараар сарнай худалдан авсанд ялгаа нь байна.
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадуудын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор цагдаагийн ерөнхий газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.
