“Хүрээ цам-Даншиг наадам-Нийслэлийн иргэдийн баяр” Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнээ морилон саатсанаар эхэлж, Монгол Улсын төрийн сүлд далбаа, нийслэлийн Засаг даргын тамгын газрын сүлд далбаа, Гандантэгчинлэн хийдийн сүлд далбааг мөнх хөх тэнгэр өөдөө мандуулан бадруулснаар үргэлжлэв.
“Хүрээ цам-Даншиг наадам-Нийслэлийн иргэдийн баяр” хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн харваач, шагайн харваачид цэц мэргэнээ сорихоос гадна, сээр шалгах, унзад, голч лам нарын тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром зэрэг шашин, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, гар урлал, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа хүй долоон худагт дэлгэгдээд байгаа юм.


