Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Спартак” балет ирэх амралтын өдрүүдээр тоглогдоно
Нийгэм

“Спартак” балет ирэх амралтын өдрүүдээр тоглогдоно

Урлаг Урлаг13/04/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
spartacus_500x5006013806132016-04-13-14-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   ДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд А.Хачатурян "Спартак" балетыг тоглох гэж байна.

   Цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон, “Киров”-ийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх найруулан тавьж байжээ.

Харин 1984 оны тавдугаар сарын 5-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, балетмейстер Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, Төрийн шагналт, Ардын жүжигчин, удирдаач Ж.Чулуун нар өөрийн улсын тайзнаас үзэгчдэд толилуулсан юм.

Балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч үйл явдлаар дүүрэн, түүхэн эрх чөлөөний баатарлаг тэмцлийг харуулсан нь жүжигчдээс өндөр ур чадвар, “драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг.

Мэргэжлийнхэн хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжимтэй хэмээн үнэлдэг.

Түүнчлэн ХХ зууны шилдэг балетын жагсаалтад багтсан байдаг билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Хар цагаан зургийн уралдааны шилдэг 23 бүтээл

08/05/2026

Анжелина Жоли АНУ-аас нүүнэ

08/05/2026

“Чимээтэй номын сан” хаалгаа барилаа

08/05/2026

Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв

08/05/2026

ФОТО: “Үхлийн тойрог-2” уран сайхны киноны нээлтээс

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.