Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Үлээвэр найрал хөгжимчид олон улсын наадамд амжилттай оролцжээ
Уртын дуу

Үлээвэр найрал хөгжимчид олон улсын наадамд амжилттай оролцжээ

Урлаг Урлаг13/04/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DtusgaigermanDSC017381045940172016-04-13-14-29[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн БНСУ-ын Чангвон хотноо олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцжээ.

    Хөгжмийн наадам энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх нарын албаныхан удирдсан байна. Энэ хамт олон дэлхийн орнуудад цэрэг эрсийнхээ найрал хөгжмийг танилцуулах хөгжмийн наадамд амжилттай оролцоод  ирсэн байна.

Тухайлбал, 2000 онд БНАСАУ-ын “Хаврын баяр” урлагийн наадам, 2002, 2006, 2007 онуудад БНСУ-ын Вонжу, Жэнь-Хайе хотуудад, 2007 онд ХБНГУ-ын Берлин, Кёлн, 2010 онд Бремен, 2011 онд Алсфельд, Нооёштат, Хээсэн, Шотландын Единбург, ОХУ-ын Хабаровск хотуудад зохиогдсон Олон Улсын Цэргийн үлээвэр хөгжмийн наадамд амжилттай оролцож эх орныхоо хөгжмийн урлагийг дэлхийн улс орнуудад сурталчлан, наадмуудаас өндөр үнэлэлт авсан аж.

Түүнчлэн дэлхийн 150 гаруй орны төрийн дууллууд, дэлхийн сонгодог болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг урын сандаа багтаасан Монгол Улсын анхны томоохон мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Леонардо Ди Каприогийн шинэ кино ирэх есдүгээр сард нээлтээ хийнэ

06/08/2025

“Аминч” уран сайхны кино IPTV болон OTT флатформуудад орлоо

06/08/2025

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025

Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ

06/08/2025

Леди Гага, Бруно Марс нар “MTV VMAs” наадмын хамгийн олон шагналд нэр дэвшжээ

06/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.