Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гэгээн Муза-13” наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд батламж гардууллаа
Уртын дуу

“Гэгээн Муза-13” наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд батламж гардууллаа

Урлаг Урлаг07/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
38dab0c488ad94a3b0d38331bd4e9b215875714892016-04-07-15-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    "Гэгээн Муза" Академи, ITI /Олон улсын театрын институтийн Монгол дахь төв/ нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны яам, Улсын драмын эрдмийн театртай хамтран “Гэгээн Муза-13” олон улсын театрын наадмыг зохион байгуулах гэж байна. Тус наадамд нэр дэвшиж байгаа бүтээлүүд энэ оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тавигдах юм. Улмаар “Гэгээн муза”-ийн эздийг УДЭТ-театрт тавдугаар сарын 7-ны өдөр тодруулж шагналыг гардуулна.

   “Гэгээн Муза” наадам хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор энэ жилээс наадмын хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс тухайн бүтээлийн уран бүтээлийн байгууллага, Нийслэлийн хүүхэд, гэр бүл, хөгжлийн газартай хамтран харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио CD-г хэвлэн гаргах гэж байгаа ажээ.

  Энэ дашрамд дуулгахад нэг хүний жүжгийн төрөлд зочин шүүгчээр “Peace and Respect” олон улсын театрын фестивалийн дарга, Киргиз улсын Бишкекийн Драмын театрын уран сайхны удирдаач, театр судлаач, найруулагч Umuralieva Tsytsygma оролцох юм. Мөн энэ жилийн наадмаас эхлэн Гранприг БСШУЯ-ны нэрэмжит болгон гардуулах болсон бөгөөд "Шилдэг залуу уран бүтээлч" номинацийг Монголын урлагийн залуучуудын холбоо уламжлал болон гардуулахаар болжээ.

Энэ жилийн наадмын шагналын төрөл нь:

  • Шилдэг уран бүтээлчдийн "Муза"
  • Монголын урлагийн залуучуудын холбооны нэрэмжит “Шилдэг залуу”
  • “Гэгээн Муза Академи”-ийн нэрэмжит ахмад уран бүтээлчдэд олгодог “Хүндэт Муза”
  • Шүүгчдийн нэрэмжит “Тусгай шагнал”
  • БСШУЯ-ны нэрэмжит шилдгийн шилдэг бүтээлд олгох “Гранпри” тус тус шагналуудыг “Гэгээн Муза-13” дахь наадамд өрсөлдсөн бүтээлүүдээс шалгаруулах юм.

     Наадмын хүрээнд өнөөдөр “Гэгээн Муза-13” олон улсын театрын наадамд нэр дэвшсэн бүтээл болон уран бүтээлчдэд батламж гардуулах үйл ажиллагаа болсон юм. Ингээд та бүхэндээ батламж гардуулах арга хэмжээ, хэвлэлийн хурлаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

О.Номин

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хөөмийн наадмын шилдгүүд тодорлоо

06/08/2025

“Элсэн манхны баяр-2025” болно

06/08/2025

Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна

05/08/2025

“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ

05/08/2025

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.