Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хийлч Б.Билгүүн “Чайковскийн үдэш”-т урьж байна
Уртын дуу

Хийлч Б.Билгүүн “Чайковскийн үдэш”-т урьж байна

Урлаг Урлаг08/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8d96de22f5ea864original4728712912016-04-08-10-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Б.Билгүүн  6 настайгаасаа эхлэн хийл хөгжим тоглож буй авъяаслаг хөгжимчин хүү юм. Одоо Хөгжим Бүжгийн Коллежийн 3-р курсын оюутан.

Тэрээр өнгөрсөн хугацаанд олон улсын  уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол улсынхаа нэрийг урлагийн тайзан дээрээс дуудуулж буй залуу уран бүтээлч болжээ.

2006 онд 10 настайдаа Чех улсын Усти над Орличи хотод зохиогдсон өсвөрийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд оролцсноор Олон улсын тэмцээний гараагаа амжилттай эхэлсэн тэрээр 2008 онд Бүгд найрамдах Чех улсын Усти над Орличи хотод болсон Ярославь Косианы нэрэмжит мэргэжлийн хийлчлийн 50-р уралдааны 2-р ангилалд шилдэг тоглогч, 2-р байрын шагнал хүртсэн бөгөөд түүний энэ амжилтыг Засгийн газраас өндрөөр үнэлж мөнгөн шагнал гардуулсан юм.

Мөн  2011 оны 1-р сард АНУ-ын Нью Иорк хотноо болсон өсвөрийн хөгжимчдийн Олон улсын уралдаанд нийт 1000 гаруй оролцогчдоос тэргүүн байр эзэлж, улмаар мэргэжлийн хөгжимчдийн хүндэтгэн дээдэлдэг концертийн танхимуудын нэг “Карнеги Холл”-д болсон Гала концертод оролцох эрхээр шагнуулан урилгаар тоглосон Монгол хүүхэд, анх удаа “Карнеги Холл”-ийн эрхэм хүндтэй тайзан дээрээс хөгжмийн аялгуугаа өргөсөн тохиолдол болсон билээ. Түүний тоглолтын ур чадварыг шүүгчдийн бүрэлдэхүүн өндрөөр үнэлсэн юм.

Оюутан, хийл хөгжимчин Б.Билгүүний гаргасан амжилтуудыг дурдвал:

2004, 2006, 2008, 2012 онуудад Ардын Жүжигчин Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдааны тусгай, 3-р байр, 2-р байр, дэд байруудын шагнал
2006, 2008 онуудад Чех улсын Я. Косианы Нэрэмжит Олон Улсын Хөгжмийн Уралдааны  тусгай байр, шилдэг тоглогчын шагналууд
2008: ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон Залуу Хөгжимчдийн Олон Улсын Уралдааны тусгай байрын шагнал
2009: Монгол Улсын Засгийн Газрын “Батламж”
2010: Макао улсад болсон ЮНЕСКО-гийн Зүүн Азийн Орнуудын Хүүхдийн Урлагийн Фестивалын тусгай байрын шагнал
2010: АНУ-ын Нью Йорк  хотын Крэссендо Олон улсын Хөгжмийн Уралдааны тэргүүн  байр, шилдэг тоглогч
2011: Монгол улсын “Шилдэг” сурагч
2014: Улаанбаатар хотод зохион байгуулдаг Цөөхүүл хөгжим фестивалийн цөөхүүл хөгжим төрөлд /трио/ тэргүүн байр
2015 онд Герман улсын Морисбург хотод болсон Залуу хөгжимчдийн зуны сургалтанд уригдан Герман улсын байгууллага, олон хотуудаар орон орны залуу хөгжимчидтэй нийлэн хамтран тоглосон.

Б.Билгүүн нь энэ сарын 13-нд өөрийн тайлан тоглолтоо мэргэжлийн багш Л.Алтанцэцэгийн удирдлаган дор хийлч Дэлгэрцэцэгийн үүсгэн байгуулсан Дээгий хөгжмийн сургуулийн ивээн тэтгэлгээр Дуурь бүжгийн эрдмийн театрт “Чайковскийн үдэш” тайлан тоглолтоор үзэгчдийн сонорыг мялаах гэж байна.

Энэхүү тайлан тоглолтонд Билгүүн дараахь зохиолуудыг тоглох юм. 

М.Понце-Эстерлитта
Э.Ясане-Соната но балладе
Ж.Халворсен-Пассакаглиа
П.Чайковский- Виолин концерт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хөөмийн наадмын шилдгүүд тодорлоо

06/08/2025

“Элсэн манхны баяр-2025” болно

06/08/2025

Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна

05/08/2025

“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ

05/08/2025

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.