Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа
Утга зохиол

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

Урлаг Урлаг19/06/2026Шинэчлэгдсэн:19/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан Утга зохиолын уралдаан наадмын журмын 3.10-д заасны дагуу “Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шалгаруулалтыг Хүүрнэл зохиолын үндэсний төв, Судлал шүүмжийн үндэсний төвөөс сонгогдсон таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шүүн явууллаа.

Хүүрнэл зохиолын үндэсний төв 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хурлаараа Б.Сарантуяа, С.Пүрэвсүрэн, Т.Мандир нарыг шүүгчээр сонгосон бол Судлал шүүмжийн үндэсний төв Г.Батсуурь, Ү.Хүрэлбаатар нарыг сонгосон байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг зохиогчийн нэргүйгээр дугаарлаж уншуулсан бөгөөд шүүгчид
  1. Өвөрмөц санаа, бүтээлч байдал (20 оноо)
  2. Өгүүлэмжийн бүтэц, зохиомж (15 оноо)
  3. Дүр бүтээлт (15 оноо)
  4. Хэл найруулга, уран сайхны чанар (20 оноо)
  5. Сэдэв, үзэл санааны гүн гүнзгий байдал (10 оноо)
  6. Сэтгэл хөдлөл, уншигчдад үзүүлэх нөлөө (10 оноо)
  7. Техникийн чанар (10 оноо) гэсэн тус бүр нь гурван дэд шалгуур бүхий долоон үндсэн шалгуурын дагуу үнэлж дараагийн шатанд оролцох 10 бүтээлийг тодрууллаа. Шалгаруулах явцыг МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Э.Ганболд хянан ажиллажээ.

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эцсийн шатыг Утга зохиолын уралдаан наадмын журмын 3.12-д заасны дагуу МЗЭ-ийн Удирдах зөвлөлөөс сонгогдсон гурван шүүгч шүүн явуулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026

Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад тоглоно

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.