Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Хар” тусмаа хар их
Сонгодог уран зохиол

“Хар” тусмаа хар их

Урлаг Урлаг24/11/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
purple-abstract-art-wallpaper-2447-hd-wallpapers7043170902015-11-24-09-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэстэн бүхэнд дуртай үйлдэл бий. Монголчууд  найр наадамдаа дуртай нь үнэн. Өөр дуртай юм бас бий. Солонгосчууд кимчидээ, япончууд сушиндээ, америкчууд гурилд хавчуулсан махандаа дуртай шиг бид бэлэн “бэлэн хардалт”-д ухаангүй дуртай.  
    Яагаад бидний сонголтод нэр дэвшигчийн сайхан чанаруудаас илүүтэйгээр өрсөлдөгчийнх нь сул талууд чухал байдаг вэ? Сайхан мэдээнээс илүү саар мэдээг бид илүү санагддагийн учир юу вэ? Уул уурхайг хөгжүүлж улсаа өөд татах, шударга ёсыг төлөвшүүлэх сайхан үйлсийнг оронд улсын уурхайг идэж байна, энэ сайд авилга авч сууна, тэнд манай улсыг хятадад худалдаж байна гэвэл олон түмэнд  ойлгомжтой тусдаг.
 Зөвхөн бид ч юмуу, ерөөсөө нүүдэлчид тэгдэгч юмуу, учрыг олох гэж толгойгоо зовоож байснаас бэлэн зэхээний дүгнэлт аваал хэрэглэвэл амар санагддаг.  Дүгнэлт гэдэг бол итгэхэд зориулагдсан зүйл болохоос биш шалгахад зориулагдсан юм биш. Гэхдээ ямарч дүгнэлтийг асуултаар сорьж болдог.
      Болсон үйл явдлын талаар мэдээлэл дутмаг үед хүн яадаг вэ гэхээр, “хэрвээ энэ хүний оронд би байсан бол яах вэ” гэсэн асуулт өөртөө тавьдаг юм гэсэн. Тэгээд гарсан хариултаар нь дутуу мэдээллээ нөхөөд дүгнэлт гаргадаг гэж байгаа. Үүнийг Эрнандо Сото их ёжтойгоор “ ихэнх эдийн засагчийг “морь судлаад ир” гэхээр,  бэлчээрт очиж адуу ажиглахын оронд өрөөндөө орж аваад “хэрвээ би морь байсан бол яах вэ” гэж бодоод суучихдаг” хэмээн егөөдсөн байдаг.
Тэхээр хэрвээ уул уурхайг шийдэх эрх мэдэл, улсын хөрөнгийг захиран зарцуулах боломж бидний хэн нэгэнд ирлээ гэхэд “идэж уухаас татгалзахгүй” учраас л дээрх дүгнэлтийг амархан гаргаж байгаа хэрэг. Хэрвээ бид ард нийтээрээ идэж  шамшигдуулахгүй хүмүүжилтэйсэн бол “арай ч үгүй байлгүй, даанч тэгмээргүй юм даа” гэхчлэнгийн эргэлзээ юуны түрүүнд төрөх байсан шүү дээ. Хэрвээ  хэн нэгэн бусдаас “хар”-тай байгаа бол тэр өөрөө цаг үргэлж бусдыг “араар нь тавихад бэлэн” явдаг гэсэн үг. Учир тэрээр “хэрвээ би тэнд байсан бол…” гэж бодож үзсэний эцэст л хардах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа хэрэг.
Өнөөдөр нийгмээ болж бүтэхгүй өнгөөр нь цоллон байгаа бүхнийг, бүтээх босгох үйлсээс сүүдэр нуринга үхэн хатан хайгчдын үнэн царайг “хэрвээ энэ нөхөр өөрөө тэнд байсан бол яах вэ” гэж бодоод нэг хараарай. Хариулт нь таны сэтгэл зүрхэнд тэр дороо харван орж ирнэ дээ.
Ер нь бол хүсэл мөрөөдлөө бодит байдалтай харьцуулахад  үргэлж л гологддог.  Ямарч тохиолдолд “өнөөдөр” тааруу санагддаг. Ирээдүй  урдаас нь тосч яваа өсвөр үеийнхэнд “маргааш илүү сайхан” санагдана. Амьдралын ард гарч яваа ахмадуудад “өчигдөр л илүү байсан” шиг төсөөлөгдөнө.
Өнөөгийн их хурал, засгийн газар ямар ч тааруу л санагдаж байгаа. Ер нь ноднин уржнан, арван жилийн өмнө  ч тааруу  санагдаж байсан. Арван жилийн дараа ч гэсэн  ямархан нэг  юмаараа таарамжгүй  л  байх болно. Ард түмэндээ “муухайдсан” засаг төр тогтож чаддаггүйн нэгэн адил улс орондоо гоёдсон засаг бас насладаггүй.
Бидний хэр зэрэг ардчилж чадаж байгаа, аль хэр сонголт хийж дөнгөж байгаагийн  илэрхийлэл нь өнөөгийн манай УИХ, засгийн газар.  Юу бидэнд таалагдаагүй, бас юунаас салахтайгаа болсны үзүүлэн нь өмнөх сонголтууд. Бид засаг төрдөө муухайдаагүйн нэгэн адил, УИХ-д суугаа 76 этгээд  монголдоо гологдоно гэж үгүй. Нэг айлын хүүхдийн нэг нь лам болж буяны мөр хөөж, нөгөө нь морины наймаа хийж, золигийн нэг нь айлын мал гулсуулаад ачигдах нь байдаг шиг парламент хэмээх”ард түмний бичил цуглуулга”-д гэгээрэх хүсэлтэй, наймаанд дуртай, хажуу хавиргынхаа дэл сул юмыг тэсгээдэггүй зантайн аль аль ордог. Энэ нь нийт үндэстний зан чанарын тусгал гэж ойлгогддог. Энэ тусгалыг төр жолоодох бүлгээс эхлээд шоронгийн камерт хүртэл ажиглаж болдог.
Чухам иим учраас “Нямдоржид хичнээн дургүй байлаа ч, түүнийг сонгуулаас өөр замаар парламентаас гаргана гэвэл эсэргүүцэх,  Элбэгдоржийг төчнөөн хүндэлдэг ч төрийн эргэлтээр засгийн эрхэнд гарна гэвэл сөрөн зогсох” итгэл, үнэмшилтэй байдаг.
Чухам ийм учраас л өнөөгийн сонгуулийн тогтолцооны гажигийг хараад бөөлжис цутгадаг ч гэсэн “Зөвлөлтөөс Холбоот улсаас  хэдэн хүн ирээд МАХН-ын  бүгд хурал хуралдуулж нам төрийн удирдагчийг сольж өгөөд буцдаг өчигдөртэй зүйрлэх юмгүй шударга болоод ариун” гэж сүсэлдэг.
Чухам ийм учраас бидэнд хамгийн зохимжтой удирдлага бол  өдөр болгон чичүүлж суугаа, буух өдөр буцах хугацаатай энэ л хэсэг. Хэн нэгэн “сайн хүн” энэнээс өөр газарт байгаа бол энэнээс өөр газарт байх учиртай болоод л тэр. Энэ үнэнийг зууны тэртээд билиг авъяаст Ярослав Хашек бээр цагаан цайлган цэрэг Швейкийн үгээр  бидэнд гэрээслэн үлдээсэн нь “ юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” ажгуу.
Бид яагаад өнөөдөр байгаа бүхэндээ сэтгэл дундуур хандаж, маргаашийн илүү сайныг нэхнэ вэ?  Өнөөдөр гэдэг бол өчигдрийн “гэрэлт маргааш” л  шүү  дээ. Харин “гэрэлт маргааш” гэдэг гэдэг маргаашийн “сэтгэл дундуур өнөөдөр” төдийгүй нөгөөдрийн арай гэж салсан “өчигдөр” л байх болно гэдгийг бодож байсан уу? бид.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.