Ангилал: Нийгэм

Дэлхийн кино урлагийн хамгийн алдартай хос салахад ганц хуруу дутуу үлдсэн тухай Америкийн хэвлэл, цахим ертөнцөд ид шуугиж байна. Анжелина Жоли нөхрөө өөр эмэгтэйд татагдсан гэдгийг баримттай олж мэдсэн агаад энэ удаагийн урвалт тэдний гэр бүлийг сүйрүүлж мэдэхээр аюултай аж. “In touсh” сайтын мэдээлснээр Бред эхнэрийнхээ байнгийн эрүүл мэндийн асуудал, үүнээс үүдсэн олон аашийг нь цаашдаа тэсвэрлэж чадахаа нэгэнт больжээ.

Өнгөрсөн жилийн 11 сарын 28, 29-ны өдрүүдэд өөрийн анхны бие даасан тоглолтоо хийж байсан Улсын филармоны гоцлол дуучин Насанбуян нь энэ сарын 28 нд Blue sky tower -ийн “Vegas club”-д өөрийн ковер концертоо хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа оржээ.

Харсан хүн бүрийг инээлгэдэг алдарт жүжигчин Робин Уилльямсын амьдрал тоглосон кино шигээ, эсвэл олны төсөөлж боддогчлон сайхан биш байсныг түүнийг харамсалтайгаар нас барсны дараа дэлхий даяараа мэдсэн билээ.

Амиа хорлож энэ хорвоог өөрийн хүслээр орхисон алдарт жүжигчинд амьдралаа дуусгах шалтгаан байсан гэдгийг бэлэвсэрч үлдсэн эхнэр нь “Good Morning America” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө анх удаа дэлгэжээ.

Өнөөгийн бид хөгжмийн бүхий л урсгал жанрыг тийм ийм гэж ялгалгүй сонсч тэр болгоныг өөр өөрсдийн гэсэн утга яруу, уянга төгөлдөр цаанаа нэгэн зүйлийг илэрхийлдэггэж итгэдэг. Гэсэн ч хөгжмийн энэ олон урсгал дундаас “Дуучид, хөгжимчдийн бидний хэлдэгээр жинхэнэ “амьдаар” чадвараа харуулдаг хөгжмийн урсгал аль нь вэ?” гэж асуувал би эргэлзэх зүйлгүй “Жазз хөгжим” гэж бардамхан хариулна.

“Хамаг монголын хит аялгуу” Нийтийн дуучдын нэдсэн тоглолт энэ сарын 13-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Энэ өвлийн хамгийн том хамгийн олон дуучид нэгэн үдэш цугларч үзэгч та бүхэнтэй уулзаж хит дуунуудаа хүргэхээр болсон байна.

40-өөд жилийн тэртээ Өвөрмонголоос Армонгол руу аавтайгаа цагаачилж ирсэн жаахан охин “ Би монгол хүн” бүтээлийн гол дүр байлаа. Эдүүгээ 40 жилийн турш харь нутгийн хүн гэж хүн амын тооноос хасагдаж, төрийн түшээдээ сонгох эрхээ хязгаарлуулж явсан нэгэн эмэгтэй Би Монгол хүн шүү хувь заяагаар олгогдсон энэ л нутаг миний эх орон гэж хүссээр ирсэн.

Монголын рок поп хөгжмийн урлагт өөрийн авъяас билиг, амьдрал уран бүтээлээ зориулан 20 гаруй жил зүтгэсэн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиуны анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо түмэн олондоо хүргэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дуу хөгжмийн шинэ зохиол бичиж, хөгжмийн найруулгын ажлыг гүйцэтгэж, тайзны болон томоохон хэмжээний шоу тоглолтыг зохион байгуулан хамтлаг, дуучдын продюсэрээр ажилласаар байгаа тэрээр энэ удаад өөрийн бие даасан тоглолтоо 11-р сарын 13,14-нд хийхээр болсон байна.

Монголын үйлдвэрлэл худалдааны салбарт нэгэн шинэ эрин ирж байгааг илтгэсэн гайхалтай мэдээллийг өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд эрхэм төлөөлөгчид хурал зарлаж мэдээлэл хийлээ. Тодруулбал “Дархан минж” ХХК-ны захирал Б.Баянжаргал, МАШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Дизайнер Ариунаа сүри нар, Монголын нэхий бүтээгдэхүүн шинэлэг материал, шинэ загвар дизайнтайгаар Монголд төдийгүй дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж эхлэх гэж байгааг зарласан явдал юм.

Монгол-Америкийн Найрамдлын Нийгэмлэгийн нээлтэнд зориулсан байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн “Хүрээлэн” төслийн удирдагч, санаачлагч У.Ганбаярын гэрэл зургийн үзэсгэлэн 2015 оны 11 дүгээрсарын 2-5ны өдрүүдэд тавигдах гэж байна.

“Хөвсгөл ба Йосэмити: БАЙГАЛИЙН НӨХӨРЛӨЛ” бол У.Ганбаярын 4 дэх үзэсгэлэн. Хэдийгээр тэр гэрэл зургийн олон төрөлд хөрвөх чадвартай ч онгон байгаль, зэрлэг
амьтад түүний үндсэн сэдэв. Тийм ч учраас Монголын байгаль, зэрлэг амьтдын
гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх зорилготой “ХҮРЭЭЛЭН” төслийг
санаачлан, амжилттай хэрэгжүүлж байна.