Намрын салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд аатай одтой монгол хүн бүрийн цөсийг хөөргөсөн нэгэн уран бүтээл гарсан цагаасаа эхлэн харвасан сум шиг хурдаа аван шуугиулж байгаа билээ. Энэ бол яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг, Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн аялгуу, МУСТА Н.Мөнгөншагайгийн дуулсан “ГАНГАРАА” дуу билээ.
Энэхүү дууг сонссон хэн бүхний хийморь сэргэх адил болдог гэнэ. Дуучин залуу ч хийморьлог сайхан дуугараа гангаран тунчиг догь яваа гэнэ шүү. Тэгвэл дуучин Н.Мөнгөншагай "Гангараа" нэртэй цомгийн баяр болоод "Гангараа" тоглолтынхоо хэвлэлийн хурлыг энэ сарын 14-ны өдөр 11:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-ний гадна талбайд хийхээр болжээ.
Тус өдөрлөгийн үеэр улс аймгийн цолтой бөхчүүдийн цугларалт болох бөгөөд эхний ирсэн 100 хүнд "Гангараа" цомгийг бэлэг болгон гардуулах нь ээ. Иймд эрхэм сэтгүүлчид болоод дуу хуурт дуртай хэн бүхнийг МУСТА дуучин Н.Мөнгөншагайн "Гангараа" нэртэй цомгийн баяр болоод "Гангараа" тоглолтын хэвлэлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 91009554 утаснаас авах боломжтой
www.Urlag.mn