Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Hunnu Property” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани иргэдийг хохироож байна!!!
Нийгэм

“Hunnu Property” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани иргэдийг хохироож байна!!!

Урлаг Урлаг12/10/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0a9a8916e542601f806f8476904ec01b6867711652015-10-12-14-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Үл хөдлөх хөрөнгө зуучлал бол оюун ухаанаа ашиглан мөнгө олдог бизнес гэж ярьдаг. Тэр ч байтугай үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес Монгол улсад хөгжсөнөөр иргэд байр орон сууц, үл хөдлөх хөрөнгөө худалдах, шинээр худалдан авах, түрээслэх, түрээслүүлэхдээ улаа эргэтэл гүйх шаардлагагүй боллоо хэмээн ам бардам ярих нь ч бий. Тэгвэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хэдэн арван үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд шударгаар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийн ашиг сонирхлыг хангаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.

Гадны жишгээс харвал тухайн улсын нийт хөрөнгө зуучлалын компаниудын үйл ажиллагааг нэгтгэх, хянах, хөгжүүлэхийн тулд нэгдсэн холбоо, эвсэл байгуулсан байдаг. Харин Монгол улсын хувьд "Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо" 2013 оноос үйл ажиллагаагаа жигдрүүлэн 17 гишүүн, 5 сонирхогч гишүүн байгууллагыг элсүүлжээ. Тэгвэл хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг бусад хөрөнгө зуучлалын компаниудын үйл ажиллагааг хэрхэн хянаж байна вэ?

Хөрөнгө зуучлалын компаниудаар үл хөдлөх хөрөнгөө заруулсан болон худалдаж авсан, түрээсэлсэн, түрээслүүлсэн иргэд хохирсон тохиолдол цөөнгүй гардаг. Эцсийн дүнд шүүхийн өмнө очиж хэргээ шийдүүлдэг ч хохирлоо бүрэн барагдуулж чаддаггүй нь нууц биш.

"Их Найман Гал" компаний охин компани гэгддэг "Hunnu Property" үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийг жишээ болгоё. Тус компани нь үл хөдлөх хөрөнгө зарах болон худалдаж авах, түрээслэх, түрээслүүлэх хүсэлтэй иргэдэд үйлчилдэг. Гэвч энэ газраар үйлчлүүлсэн иргэд тийм ч сэтгэл хангалуун бус байна. Тухайлбал түрээслүүлсэн үл хөдлөх хөрөнгийн барьцаа мөнгийг түрээслэгч этгээдээс авч өөрийн дансанд байршуулж, гэрээ дууссаны дараа эргүүлэн олгохоос татгалздаг.

Хэдийгээр шууд өгөхгүй гэж хэлдэггүй ч өдөр хоног аргацаан олон сараар ч иргэдийг хохироосон тохиолдол байна. Энэ нь нэг удаагийн ч хэрэг биш нилээд олон удаа давтагдсан үйлдэл юм. Шүүхэд очоод гомдол гаргахад тус байгууллагын нэр дээр хэд хэдэн гомдол аль эрт ирсэн байснаас үүнийг баталж болно. Эцэст нь тус компаниар зуучлуулсан иргэд хохирч Б гэгч дэд захирлын аргацаасан үгэнд хууртан, шүүх цагдаагаар явахаас өөр аргагүй болдог. Албан газрын хаяг нь ч мэдэгддэггүй, хайж хайж олоод очиход эзэнгүй эвдэрхий хоосон хаалга л угтдаг. Утас цохиход хариу өгдөггүй, уурлаж загнадаг нэг л дэд захирал гээч ажилтантай. Энэ тогтолцоог сийрүүлэн, хараа хяналтыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх цаг нь аль хэдийн болжээ.

"Hunnu Property" гэгч лут нэртэй луйврын данстай энэ мэт байгууллагуудаар иргэд үйлчлүүлж, хариуд нь хохирсоор байх уу? Сайны хажуугаар саар гэгчээр саар нь байхад сайн нь ч бий л байх. Тиймээс үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудыг зорихдоо иргэн та хөнгөн хөдлөлгүй бичиг баримт, албан газар, үйл ажиллагааг нь шалгаж байж хандаарай!

Г.Ганчимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.