Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов
Өв соёл

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Урлаг Урлаг07/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн олны хүртээл болж байна.

Энэхүү үзэсгэлэнд Улаанбаатар хот болон хөдөө орон, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Хөхнуурын Дээд Монгол, Франц зэрэг улс орнуудаас уран бүтээлчид оролцож буйгаараа онцлог бөгөөд монголын үндэсний хэл бичиг, ёс заншил, уламжлал, өв соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Мөн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн багш, оюутнууд 70 гаруй уран бүтээлч өөрсдийн оюуны бүтээлээ дэлгэн толилуулж байна.

Хүүхдийн урлан бүтээх төвийн багш, Бичиг Соёл боловсролын төвийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр ярихдаа, “Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт нээлтээ хийдэг энэхүү үзэсгэлэнг 17 дахь удаагаа зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд “Бийрийн эрдэм” нэртэй уламжлалт бичгийн уралдааныг зохион байгуулдаг. Уг уралдаанд 21 аймаг болон есөн дүүргийн хүүхдүүд оролцдог. Энэ жил 18 аймаг,  есөн дүүргээс 400 гаруй хүүхэд эхний шатанд бүтээлээ ирүүлсэн. Улмаар хоёрдугаар шатанд шалгарсан хүүхдүүд Монголын Үндэсний номын санд хүрэлцэн ирж, уралдаандаа оролцон шилдгүүдээ тодруулсан” гэв.

Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр Ч.Бямбадолгорын “Эрдэм”, О.Ням-Очирын “Дөрвөн цаг” шалгарсан бол олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнгийн “шилдгийн шилдэг” бүтээлээр Ш.Гэрэлсайханы “Цас бороо” бүтээл тодорсон байна. Мөн Бичиг соёл үзэсгэлэнг санаачлагч Д.Ганбаатар агсны нэрэмжит шагналыг Ц.Тамирын “Хос Уянга” бүтээл хүртжээ.

“Бичиг Соёл” төв Монголын уламжлалт уран бичлэг, хэл бичиг, соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Мөнх тэнгэрийн бичиг”, “Бичиг Соёл”, “Нэг ертөнц Яруу найраг”, “Гоо бэхи”, “Бийрийн эрдэм Төгсөшгүй” зэрэг үзэсгэлэнг тогтмол зохион байгуулсаар иржээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026
Өв соёл Урлаг

Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв

08/05/2026
Өв соёл Урлаг

Хосгүй үнэт зээгт наамал бурхадыг улсын тооллогод хамрууллаа

07/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.