Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Би хэдийгээр орон гэргүй ч Харвардын их сургуульд суралцаж чадсан
Нийгэм

Би хэдийгээр орон гэргүй ч Харвардын их сургуульд суралцаж чадсан

Урлаг Урлаг20/07/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
143736168055ac66102aa403167764732015-07-20-12-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Миний ээж намайг 14 насандаа хогийн хүйтэн саван дотор төрүүлсэн юм.
Ээж бид хоёр Нью Иоркын гудамжаар сэлгүүцэн үнэгүй хоол ба хогийн савыг нэгд нэгэнгүй ухан өлсгөлөнгөө даран амьдарч байлаа.
Би юу ч мэдэхгүй ….тэгэж л гудамжинд өссөн.
Үнэтэй дэн буудал, орон гэргүй хүний амрах газрыг хайж олно гэдэг үнэхээр амаргүй,
ихэнхдээ хүйтэн зам дээр үнэр танартай гудамжны буланд амьдрах тохиолдол их байлаа.
Миний гэрийн хаяг бол үргэлж л Нью Иоркийн захын нэгэн гудамжны хоолны газрын арын булан байлаа.
Тиймээс миний нэр “ОРОН ГЭРГҮЙ ХҮН ” болсон юм.
Би сурах дуртай.
Эзэмшсэн хөрөнгөгүй би, бусадтай адил болохын тулд нэг ном уншаад дахин уншиж, тэр номоо дахин бодох аргыг сонгосон юм.
Орон гэргүй хүмүүсийн цуглардаг оромж тосгонд ээж бид хоёр “ээж охин хоёр” хүлцэн тэсвэрлэхын аргагүй аюултай харцыг тэсэн үхэх сэхэхээ үзэн сургуульд сурсан юм.
12 жил сурах хугацаандаа бараг л 12 газар сургуулиа солин байж суралцсан юм.
Гэхдээ үнэхээр шантарч болохгүй байлаа.
Нэг сард 5 ном уншиж, Нью Иоркийн бүх сонинг нэг бүрчлэн уншсан юм.
Гудамжны зам л надад энэ дэлхийн хамгийн өргөн хичээлийн танхим болж байлаа.
Мөрөөдөлтэй болж эхэллээ.
Дээд сургуульд элсэн орж, өөрийн хувь тавиланг өөрөө өөрчлөх мөрөөдөл…..
Манай гэр бүл дахин илүү ихээр бусдын доог тохууны бай болохгүй байх мөрөөдөл…
“Орон гэргүй хүн дээд сургууль мөрөөдөх ч юм биш……..
Хүмүүс бүгд л адилхан үг хэлдэг.
Би орон гэргүй хүн шиг харагдахгүйн тулд үргэлж толгойгоо даруу төлөв байлгаж,
хувцасаа ч үргэлж цэвэрхэн өмсөв.
Шүдээ тас зуун хичээллэв.
11-р ангид байхдаа ээждээ ,нүүдэл суудал хийсэн ч дахин сургуулиа солихгүй шүү гэж хүсэв.
Дээд сургуульд орохоор болбол намайг сайн мэддэг багшийн тодорхойлолт хэрэгтэй учраас…
Тиймээс би өглөө , үүрийн 4 цагт босож хичээлдээ явж, шөнө 11 цагт оромжиндоо ирдэг байлаа.
4.0-той ойролцоо дүнгээ сахин хамгаалж, хэлэлцүүлэгт оролцон, багаар ажиллах хөдөлгөөн зэрэг янз бүрийн хөдөлгөөнд оролцов.
Бүх газар л надад суралцах талбар болж байлаа.
Ийм надад өөрчлөлт гарч эхэллээ.
Нийгмийн халамжийн газруудаас тэтгэлэгээр тусалж эхлэв.
Олон нийтийн байгуулагуудаас намайг анзаарч харж эхлэв.
Надад итгэдэг хүмүүс гарч ирж байна гэсэн үг.
Үнэхээр байдаг хүчээрээ хичээсээн…
Өөрийн амьдрал хувь тавилангаа өөрчлөхын тулд зөвхөн урагшаа л харан гүйсэн.
Энэ бүгдийн эцэст Броун, Коллумбиа, Амхости зэрэг Америк даяар 20 гаруй дээд сургуулиас тэнцсэн гэсэн мэдээг авсан.
“Түүнийг тэнцүүлэхгүй бол та бүхэн 2-р Мишель Обамаг алдах болно”
Khadijah Williams !
Орон гэргүй байсан би Харвардын 4 жилийн тэтгэлэгт оюутан болсон юм.
Би өөрийгөө ухаантай гэдэгт үргэлж итгэлтэй байсан.
Бусдын ” орон гэргүй юм чинь яасан ч яахав” гэдэг үгэнд үнэн дургүй.
Миний нэр КHADIJAH WILLIAMS !!!
Дахин хүмүүс намайг “орон гэргүй”гэж дуудахгүй

Хөрвүүлсэн Ч.Бурмаа багш….

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

16/03/2026

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.