Монгол Улсын Засгийн газраас “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталж, хоёр дахь жилдээ шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулан урамшууллаа. Энэ жил 21 аймаг, нийслэлээс нийт 21 өвлөн уламжлагч нэр дэвшсэнээс туульч А.Балдандорж шалгарч, өвлийн адаг сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүндэт өргөмжлөл, 30,0 сая төгрөгийн шагналыг гардлаа.
Ангилал: Нийгэм
Өмнөд Солонгосын поп хамтлаг BTS удахгүй болох тоглолтуудыг нь үзэхгүй байж, өөрсдийгөө халдвараас сэргийлэхийг шүтэн бишрэгчдээсээ хүсчээ. Тус хамтлаг энэ долоо хоногт сүүлд хийсэн “Map of the soul: 7” цомгийн нээлтдээ зориулан Сөүлд хэд хэдэн телевизийн шоу тоглолт зохион байгуулах гэж байгаа билээ.
“Аглуу энтертаймент”, “Nomadiа Pictures”-ийн хамтын бүтээл “Аавын дээл”, “Супер цагдаа” бүтээл өчигдөр /2020.02.20/ Univision, DDISH, LOOK TV-д байршлаа. Тус уран бүтээлд Гавьяат жүжигчин Г.Мэндбаяр, Г.Золбоот, жүжигчин Б.Навчаа, Ш.Жавхлан, Г.Алтаншагай, Д.Түвшинтөр зэрэг олон уран бүтээлч оролцон тогложээ.
Монголын “Angels” циркийн “Nomade” шоуны уран бүтээлчид Европын орнуудаар гурван сар аялан тоглолт хийснийхээ дараа эх орондоо харилаа. Тус циркийн менежер, ерөнхий найруулагч Б.Оргилболд сэтгүүлчдэд “Энэ жил Францын Cirque Phenix цирк 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэ 20 жилд Монголын циркчдийн тоглолт хамгийн олон үзэгчтэй байсан гэсэн. Нийт 400 мянган хүн үзсэн. Энэ бол монгол циркчдийн хувьд нэр төрийн хэрэг юм” гэж хэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр 2020 оны 02 дугаар сарын 22-29-ний хооронд үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх…
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдэд зориулан зохион байгуулах “Улаанбаатарын Үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Нэрт жүжигчин Латиф агсны бага хүү, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Нурбулан таалал төгсчээ. Тэрбээр хүнд өвчинтэй олон жил тэмцсэн юм. Монголын мянга мянган хүүхэд багачуудын хайртай жүжигчин Латифын Нурбуланд туслах зорилгоор Монголчууд “Дулаан сэтгэл” хандивын аян өрнүүлж, тодорхой хэмжээнд дэм тусыг үзүүлж байв. Тэрбээр сүүлд буюу 2019 оны аравдугаар сард “Дулаан сэтгэл” хандивын тоглолтын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрүүл болоод эргэн ирээд ээждээ очно, бас ажлаа хийнэ гэж ярьж байв.
Өмнөд Солонгосын хөвгүүдийн “BTS” хамтлаг, найруулагч Бон Жүн Хугийн “Шимэгч” кино 2019 онд Солонгосын урлагийг дэлхий дахинаа таниулж, жинхэнэ Солонгос давалгааг үүсгэж тус улсын төдийгүй дэлхийн урлагийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллах тул саналаа ирүүлэхийг урьж байна.
