Ангилал: Нийгэм

“Аглуу энтертаймент”, “Nomadiа Pictures”-ийн хамтын бүтээл “Аавын дээл”, “Супер цагдаа” бүтээл өчигдөр /2020.02.20/ Univision, DDISH, LOOK TV-д байршлаа. Тус уран бүтээлд Гавьяат жүжигчин Г.Мэндбаяр, Г.Золбоот, жүжигчин Б.Навчаа, Ш.Жавхлан, Г.Алтаншагай, Д.Түвшинтөр зэрэг олон уран бүтээлч оролцон тогложээ.

Монголын “Angels” циркийн “Nomade” шоуны уран бүтээлчид Европын орнуудаар гурван сар аялан тоглолт хийснийхээ дараа эх орондоо харилаа. Тус циркийн менежер, ерөнхий найруулагч Б.Оргилболд сэтгүүлчдэд “Энэ жил Францын Cirque Phenix цирк 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэ 20 жилд Монголын циркчдийн тоглолт хамгийн олон үзэгчтэй байсан гэсэн. Нийт 400 мянган хүн үзсэн. Энэ бол монгол циркчдийн хувьд нэр төрийн хэрэг юм” гэж хэлсэн байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдэд зориулан зохион байгуулах “Улаанбаатарын Үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Нэрт жүжигчин Латиф агсны бага хүү, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Нурбулан таалал төгсчээ. Тэрбээр хүнд өвчинтэй олон жил тэмцсэн юм. Монголын мянга мянган хүүхэд багачуудын хайртай жүжигчин Латифын Нурбуланд туслах зорилгоор Монголчууд “Дулаан сэтгэл” хандивын аян өрнүүлж, тодорхой хэмжээнд дэм тусыг үзүүлж байв. Тэрбээр сүүлд буюу 2019 оны аравдугаар сард “Дулаан сэтгэл” хандивын тоглолтын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрүүл болоод эргэн ирээд ээждээ очно, бас ажлаа хийнэ гэж ярьж байв.

Өмнөд Солонгосын хөвгүүдийн “BTS” хамтлаг, найруулагч Бон Жүн Хугийн “Шимэгч” кино 2019 онд Солонгосын урлагийг дэлхий дахинаа таниулж, жинхэнэ Солонгос давалгааг үүсгэж тус улсын төдийгүй дэлхийн урлагийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллах тул саналаа ирүүлэхийг урьж байна.

Америкийн Миссури мужийн Канзас-Ситид “Genghis Khan: Bringing the Legend to Life” нэртэй үзэсгэлэн энэ сарын 3-нд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд XIII зууны үеийн зэр зэвсэг, хөгжмийн зэмсэг, үнэт эдлэл болон Хубилай хааны үеийн пайз зэрэг 200 гаруй үзмэр тавигдсан байна. Үзэсгэлэн Тhe Grassland, Rise of the City, Тhe Walled City, The Silk road, The Palace of the Kublai Khan, Mongolia Today гэсэн зургаан хэсэгтэй.

Дэлхийн кино урлагийн тэргүүн наадам болох 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам Лос-Анжелес хотын Долби театрт сүр дуулиантайгаар болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд өмнөд Солонгосын “Parasite” киноны уран бүтээлчид “Оскар”-ын наадмаас хамгийн шилдэг буюу “Шилдэг кино” шагналыг хүртлээ. Ийнхүү тус кино “Академи Авардс”-аас дөрвөн шагнал хүртсэн Оскарын түүхэнд “Шилдэг кино”-гоор тодорсон анхны гадаад кино боллоо.