Ангилал: Нийгэм

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас санаачлан Монголын бүжгийн холбоог зохион байгуулахаар хуралдлаа. Монголын бүжгийн холбоог байгуулах санал солилцох хуралд Улаанбаатар хотын театр, чуулгуудын 20 гаруй уран бүтээлч оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр орой /2020.01.27/ “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

АНУ-ын Лос Анжелес хотноо дэлхийн дуу хөгжмийн хамгийн том наадмуудын нэг Грэммийн шагнал гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн наадамд Америкийн залуу дуучин Билли Айлиш түүх бүтээж тус наадмын таван гол шагналыг хүртсэн байна.

Буриадын Соёлын яамнаас “Арчи филмс” медиа групптэй хамтран эрүүл амьдрах ёсны талаар сурталчилгааны клип гаргалаа. Эх оронч үзэл, эрүүл амьдрах ёсыг сурталчилж, хар тамхи, архины эсрэг зургаан видео бичлэг хийсэн байна. Сурталчилгааны бичлэгийг Төрийн албан газруудын сайтад байрлуулж, кино театруудад киноны өмнө гаргаж байх юм.

Монголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.

ЦАЦРАХ ЭГШИГ НҮТББ нь урлаг болон мэдлэгээр дамжуулан ирээдүйн эерэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой хүүхдэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Дэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина”-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.

Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн бүтээсэн “Parasite” кино өчигдөр /2020.01.19/ SAG (Screen Actors Guild) Awards шалгаруулалтын гол шагнал болох “Шилдэг жүжигчдийн баг” гэсэн шагналыг хүртжээ. Ингэснээр тус уран бүтээл нь кино урлагийн салбарын хамгийн том шагнал болох Оскарын шагналд нэг алхам ойртож байна.

Далны ясан сийлбэрүүдээрээ хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн ХААН галерейд энэ сарын 15-наас олны хүртээл болж эхэллээ. Т.Баттогтох сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа тууштай, хөдөлмөрч уран бүтээлч билээ.