Ангилал: Уртын дуу

Дэлхийн Хүүхэлдэйчдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон “Dreambox” телевизтэй хамтран хэрэгжүүлж буй хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Бүлтээхэй Дэлдээхэй 2” төслөө өчигдөр хэвлэлийн хурал хийж танилцууллаа. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Мөрөөдлийн суваг ТББ “Dreambox” телевизийн захирал Д.Батбаяр нар гарын үсэг зурж хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Номын сан”-г Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавыг нэрэмжит болгох тухай тогтоол гарлаа.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулуунд ирэх наймдугаар сарын 10-12-нд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам хийхээр товлолоо. Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиогдох энэхүү наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцох аж.

Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.”Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 22-нд Улсын Драмын эрдмийн театрт 13:00 цагт болно.

Хүүхдүүд болон насанд хүрэгчдийн хайртай супер баатар Бэтмэний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойд зориулан найруулагч Кристофер Ноланы алдарт “The Dark knight” буюу “Харанхуйн хүлэг баатар” гурвалсан бүтээл кино театрын дэлгэцнээ дахин гарахаар болжээ. Уг алдарт франчайз 2005 онд “Batman Begins” киногоор эхэлж, 2012 онд “The Dark knight rises” киногоор төгссөн бөгөөд дэлхий дахинд нийт 2.4 тэрбум долларын ашиг орлого олсон билээ.

Жил бүрийн хавар Монголын Үндэсний Цирк дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх гэнэ. Тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай пудль нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох нь.

Урлагийн салбарын салаа мөчир дундаас сонгодог урлаг, дуурийн дуулаач, балеть мастерууд үзэгчдийн мэлмийг баясгаж оюуны боловсрол олгон, сэтгэлийн таашаал өгч байдаг. Ингээд дөрөвдүгээр сард ямар ямар тоглолт болох талаарх мэдээллийг хүргэе.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комиссын 6 дах удаагийн хуралдаанаар тооллогын ажлын явц, салбар комиссоос улсын комисст албан бичгээр гаргасан санал, хүсэлтийг хэлэлцлээ.

Монголын сумдаас анх удаа уран зургийн галерейтэй болсон Өндөр гэгээн Занабазарын төрсөн өлгий нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвд нээгдсэн “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд нэгэн шинэ үзэсгэлэнгийн нээлт боллоо.