Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн хамт олон уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолтоо энэ сарын 22-нд өөрийнхөө байранд хийх гэж байна. “New season 2020” хэмээн нэрийдсэн уг концерт оркестрын болон шилдэг гоцлол дуучдын тоглолтоос бүрдэж байна.
Ангилал: Нийгэм
Хувцас загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг “Victoria’s Secret” шоуг албан ёсоор зогсоож байгаа тухай тус брэндийг эзэмшигч эзэмшигч “L Brands” компани өчигдөр /2019.11.21/ зарлажээ.
Монголын зураач Ж.Мөнхжаргалын “Үдэш: Сар дэлхийг зүүдлэх үед” хэмээх уран зураг нь Тайванийн “Да Дүн урлагийн үзэсгэлэн 2019” наадмын усан будгийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн нь Монгол уран бүтээлчийн авсан анхны шагналт байр боллоо.
Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тэртээ 100 жилийн өмнө,1919 оны 11-р сарын 17 нд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд айлын отгон хүү болж мэндэлсэн,МУУГЗ Цэвээний Зандраа гуай монголын кино урлаг хэмээх өнөр айлын эцэг шиг түшигтэй,уул шиг нөмөртэй явсан эрхэм хүний нэг ээ. “Эрдэмт хүн номхон,Их мөрөн дөлгөөн” гэх ардын маань онч мэргэн үг бий.Чухамдаа МУУГЗ Цэвээний Зандраа гуай эрдэмт биеийг олсон гайхалтай даруухан атлаа ер бусын өргөн мэдлэг,боловсролтой,туйлын оюунлиг, өндөр соёлтой,гэгээрсэн хүн байлаа.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж, энэ жилийн “Чингис хаан” одонг “The HU” хамтлагт олгохоор болсон байна. Тус хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүсгэж байгуулагч нь Б.Дашдондог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Хүннү рок урсгалаас уран бүтээлээл туурвидаг” гэлээ.
Бямбасүрэнгийн Шарав хэмээх ариун увдист хөгжмийн зохиолчийн уран бүтээлүүдээс хамгийн олон эгшиглэсэн нь СЭРСЭН ТАЛ бүтээл. Москвагийн их театр, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаа дэлхийг сэрээсэн Монголын их тал мөнхийн бүтээл. Угаас Б.Шарав Монголын тал, эзэн Чингис хаанаа хамгийн их магтан дуулсан хөгжмийн зохиолч. Тийм ч учраас чихнээ уянгалж, зүрхнээ эгшиглэсэн эгэлгүй эгэлгүй талын цуурайгаараа төрийн тэргүүнээ бөхийлгөн байж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон. Таанын цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн талын уянга энэхүү агуу бүтээлээ Үндэсний дуу, бүжгийн эрдмийн театрын найрал хөгжимд зориулан 1984 онд туурвижээ. Хүссэн хөгжмийн зохиолч бүр их найрал хөгжимд зориулан бүтээл бичих нь ховор.
Монголын кино урлагт хамгийн их үзэн ядагчтай эсрэг дүрүүд
Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олон бид уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллагуудтай хамтран жил бүрийн шинэ жилийн баяраар байгууллага, хамт олны шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ.
Монголын жүжигчид анх удаа В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцож, шагналт байр эзэллээ.
