Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр цахим ертөнцөд тавьдаг таван залууг илрүүлжээ. Тэд сүүлийн үед шинээр нээлтээ хийсэн монгол кинонуудыг хууль бусаар хуулбарлан кино сайт, фэйсбүүк хуудас болон YouTube дээр ашиг олох зорилгоор байршуулдаг байжээ.
Ангилал: Нийгэм
Солонгосын хамгийн шилдэг, хамгийн олон жүжигчин, дуучин, хөтлөгч одуудтай “SM” интертайнмент групп, өөрийн багтаа авах ирээдүйн оддын сонгон шалгаруулалтыг , анх удаагаа ОХУ, Казакстан, Тайланд, Индонези, Сингапур, Монгол, Канад зэрэг орнуудад хийх гэж байна.
Бид бүхэн “UB лавлах 1617”- ийн хамт олонтой хамтран өдөр бүрийн үйл явдал, үзвэр, үйлчилгээний хуваарийг хүргэж байгаа билээ. Та бүхэндээ өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
Хөшиг нээгдэв. Тайзан дээр цас бударч байлаа. Танхим жаахан сэрүүхэн байсан ч гоёлын даашинзтай хөгжимчид инээмсэглэн зочилсон үзэгчдийг алмайруулан ховсдох нь тэр. “Christmas night” тоглолт намайг баяр баяслаар хөглөж эргэн тойрны үзэгчид ч заримдаа алга ташилтаа умартан алмайрч байлаа.
Хэд хоногийн өмнө нэр хүндтэй People сэтгүүл хамгийн, хамгийн гэх тодотголтой хатагтай нарт янз бүрийн номинацид өөрийн шагналуудыг гардуулсан байна.
Хамгийн дур булаам эмэгтэйгээр загвар өмсөгч, жүжигчин Кэйт Аптон тодорсон бол түүнээс дутуугүй дур булаам бүсгүй болох Женнифер Лопес энэ жилийн хамгийн универсал эмэгтэйгээр тодорсон байна..Харин Женнифер бүсгүй хариуд нь тэнд ирэхдээ нэлээн илэн далангуй өмсгөлтэй морилжээ. Та бүхэндээ улаан хивсний ёслолд зочилсон халуухан бүсгүйчүүдийн зурагнаас хүргэж байна.
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын балетын хөгжил сантай хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг Гавъят жүжигчин Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн Дуурь бүжгийн эрдмийн театрт 2014 оны арвахоёрдугаар сарын 24-28-ны өдрийн хооронд тоглох гэж байна
Тайлор Свифтын 1989 цомог дахь “Blank Space” буюу “Хоосон зай” хэмээх дуу сүүлийн үеийн хит болоод байна. Электропоп маягийн энэхүү дууг Тайлор ганцаараа бус, Макс Мартин, Шийлбак (Shellback) нартай хамтран зохиожээ. Та бүхэндээ энэхүү дууны Монгол орчуулгыг хүргэж байна.
X-Men цуврал кинонд тоглож байх үедээ найруулагч Брайан Сингерт хүчиндүүлсэн хэмээн шүүхэд гомдол гаргаад байсан Майкл Еган үнэт цаас луйвардсан, утсаар залилан хийсэн гэх хэргээр шүүхэд дуудагдаад байгаа тухай TMZ сайт мэдээлжээ.
ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг анх удаа энэ сарын 29-нд тайзнаа толилуулна.
Монгол циркийн хөгжлийн төв, Цолмон өглөө энтертайнмент, Аса цирк хамтран хүүхэд багачууддаа зориулан “Шидэт толины нууц” жүжигчилсэн сүлд модны наадмыг зохион байгууллаа. Тоглолт хүүхдүүдийн инээд хөөр, баяр цэнгэлээр дүүрэн болж өнгөрсөн юм.
